Хөлбөмбөгийн 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) үргэлжилж буйтай холбогдуулан нийслэлийн иргэд шөвгийн дөрвийн тоглолтуудыг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн том дэлгэцээр үнэ төлбөргүй үзэх боломжтой боллоо.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээлснээр, тоглолтын шууд дамжуулалтыг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах бөгөөд хүрээлэнгийн хаалга 00:00 цагт нээгдэнэ. Мөн энэ удаагийн тоглолтыг спортын тайлбарлагч Ч.Ууганбаяр газар дээрээс нь тайлбарлаж, хөгжөөн дэмжигчидтэй хамт үзэх боломж бүрдэж байгаа юм.

2026 оны ДАШТ-ий хагас шигшээ тоглолтуудын эхнийхэд Испанийн шигшээ Францыг 2:0-ээр буулган авч финалд шалгараад байгаа бол өнөө шөнө Англи, Аргентины шигшээ багууд 00.00 цагт, Испани Францын шигшээ 03.00 цагт аваргын төлөөх эрхийн төлөө өрсөлдөнө.

Зохион байгуулагчид хөлбөмбөгийн хорхойтнууд болон спорт сонирхогч иргэдийг хүрэлцэн ирж, дэлхийн аваргын хамгийн дурсамжтай мөчүүдийг хамтдаа бүтээхийг урьжээ.

May be an image of soccer, football and text that says 'тев тевцэнгэлдэх элдэх КУРЭЭЛЭН SINCE, 15S8 WORLD CUP 2026 SEMI-FINAL 10 07 САРЫН 15 VS SPAIN 03:00 LIVE TREAMING ем FRANCE хелбембегийн ДАШТ-ИЙ шевгийн 4-ийн тоглолтууд болон АВАРГЫН телееΧ ТОГЛОЛТЫГ Тев цэнгэлдэх хурээлэнд хамтдаа узэцгээе! ·ТАСАЛБАР ΥНЭΓΥЙ ·тОм ДЭЛГЭЦЭэр ШУУД ууддамжУУлалт MWPMORARA FICA ХАМТДАА МЭДРОЭРЭЙ STADIUM.MN'