БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдаж буй Олон улсын математикийн 67 дахь олимпиад (IMO 2026) албан ёсоор нээлтээ хийлээ. Тус олимпиад 2026 оны долдугаар сарын 10-наас 21-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд бодолтын шалгалт долдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд болно.

Монгол Улсыг төлөөлөн:
- С.Манлай – Сант сургууль
- А.Ану – Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургууль
- Т.Билгүүнгэрэлт – Эрхэт Эрдэм сургууль
- Д.Хүслэн – Сант сургууль
- Ч.Чингүн – Сант сургууль
- М.Амин-Эрдэнэ – Шинэ Үе сургууль
Багийн бүрэлдэхүүн:
- Ахлагч: Ү.Отгонбаяр
- Дэд ахлагч: Т.Базар
- Туслах багш: Х.Нурсолтан
- Туслах багш: А.Ивээл

Эх сурвалж: МОНГОЛЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДЫН ХОРОО