Судлаач Ж.Соёмбын “Чингис хааны тагнуулын нууц товчоо” судалгааны бүтээлээс сэдэвлэсэн “Алтан аргамж” төсөл албан ёсоор хэрэгжиж эхэллээ.

Энэхүү төсөл нь Монголын нүүдэлчдийн олон зууны туршид бүтээсэн стратегийн сэтгэлгээ, тагнуулын өв, шинжихүйн ухааныг орчин үеийн хиймэл оюун ухаантай (AI) хослуулан цоо шинэ хэлбэрээр олон нийтэд хүргэхээр зорьж байгаа аж.

ТӨСЛИЙН ЗОРИЛГО

• Түүх ба технологийн огтлолцол: Түүхэн баримт, эх сурвалжуудыг AI-ийн дэвшилтэт технологиор боловсруулж, өнөөгийн үеийнхэнд ойлгомжтой, хүртээмжтэй контент болгон хувиргах.

• Стратегийн шинэ тайлал: Өвөг дээдсийн шинжихүйн ухаан, тагнуулын болон стратеги сэтгэлгээг орчин үеийн мэдээллийн систем, менежментийн онолуудтай харьцуулан дүн шинжилгээ хийх

• Дэлхийн тавцанд: Монголчуудын шинжихүйн ухааныг олон улсын үзэгчдийн сонирхлыг татахуйц, өндөр чанартай бүтээл болгон хүргэх Төслийн нээлтийн хүрээнд “Монголчуудын сөрөн тэсвэрлэх ажиллагааны гайхамшиг” хэмээх анхны нэвтрүүлэг үзэгчдийн хүртээл болоод байна.

Энэхүү бүтээл нь түүхийг зөвхөн өнгөрсөн үеийн дурсамж гэж бус, харин ирээдүйн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх стратегийн үнэт эх сурвалж гэж харах өнцгийг түлхүү агуулжээ.

Түүхийн ухааныг орчин цагийн дижитал шийдлүүдтэй хослуулж буй энэхүү бүтээл нь Монголын түүхэн судалгааг шинэ шатанд гаргаж, үндэсний оюуны өвийг дэлхий дахинд таниулахад чухал хувь нэмэр оруулах нь дамжиггүй. Та бүхэн “Алтан аргамж” төслийн анхны дугаарыг хүлээн авч үзэхийг урьж байна.