Монголын мэргэжлийн боксын шинэ үеийн тод төлөөлөгч Эрдэнэбатын Цэндбаатар 2026 оны тавдугаар сарын 6-ны байдлаар мэргэжлийн боксын хамгийн нэр хүндтэй холбоодын нэг болох super featherweight буюу 58.967 кг (130 фунт)-ын жингийн дэлхийн чансааны Top-15-д багтаж, олон улсын тавцанд шинэ шатанд гарч ирлээ.
Мэргэжлийн боксын ертөнцөд чансаа гэдэг зөвхөн байр эзлэх асуудал биш. Энэ бол тухайн тамирчны карьерын үнэ цэн, ирээдүйн боломж, дэлхийн аваргын бүс рүү ойртох замыг тодорхойлдог хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг байдаг. Ялангуяа дэлхийн гол дөрвөн холбооны чансаанд байр эзэлнэ гэдэг бол боксчны өмнө том хаалга нээгдэж байна гэсэн үг юм.
"Toп-15"-д эрэмбэлэгдсэнээр, Э.Цэндбаатар албан ёсоор дэлхийн аваргын төлөө өрсөлдөх боломжтой бүсэд орж эхэлж байна. Энэ нь түүнд томоохон телевизийн тулаанууд, бүсийн аваргын тоглолтууд, илүү нэр хүндтэй өрсөлдөгчидтэй хүч үзэх боломжийг авчрахын зэрэгцээ олон улсын промоутеруудын анхаарлыг татах чухал алхам болж байгаа юм.
Харин цаашид "Toп-10", улмаар "Toп-5" руу дөхөх тусам дэлхийн аваргын бүсний төлөө албан ёсны өрсөлдөгч болох, өндөр ашиг орлоготой тулаанууд хийх, pay-per-view зах зээлд үнэлэгдэх хэмжээний од болох боломж улам ойртдог байна.
Мэргэжлийн бокст зөвхөн ялалт бус, undefeated record буюу ялагдаагүй амжилт, үзүүштэй стиль, хөгжөөн дэмжигчдийн хүрээ, сошиал нөлөө, ямар улсын тамирчин бэ гэдэг хүртэл чансаатай хамт асар өндөр үнэ цэн бүтээдэг. Энэ утгаараа Э.Цэндбаатарын "Toп-15"-д орсон амжилт нь зүгээр нэг статистик биш, харин Монголын боксын шинэ түүх дэлхийн тавцанд жинхэнэ утгаараа эхэлж буйн дохио болж байна.
Erdenebat Tsendbaatar instagram хаягийг нь бодитой дэмжиж дагаарай
https://www.instagram.com/tsendy___hero?igsh=MTU4bm85dWt1dDJ6cw==
