АНУ, Канад, Мексик улсуудад зохион байгуулагдаж буй ФИФА-гийн 2026 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн шийдвэрлэх шатандаа орлоо. Тэмцээний хагас шигшээд долдугаар сарын 14-нд Франц-Испани, долдугаар сарын 15-нд Англи-Аргентин багууд учраа таарсан. Германы DW агентлаг эдгээр багуудын боломж, аваргын төлөөх өрсөлдөөний талаар танилцуулав.

🇪🇸 Испани ДАШТ-2026-гийн гол фаворит байхаа больжээ

Европын одоогийн аварга Испанийн шигшээ баг тэмцээн эхлэхээс өмнө 2026 оны ДАШТ-д түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багт тооцогдож байв. Букмекерууд Испанийн аварга болох магадлалыг 5.5 коэффициентээр үнэлж байсан. Өөрөөр хэлбэл, нэг евро бооцоо тавьсан тохиолдолд 5.5 евро хожих боломжтой гэсэн үг.

Харин хагас шигшээд шалгарсны дараа энэ үзүүлэлт 4.4 болж буурсан нь Испанийн түрүүлэх магадлал нэмэгдсэнийг илэрхийлж байгаа ч букмекеруудын үзэж буйгаар тэд гол фаворит гэсэн байр сууриа хагас шигшээд учраа таарсан Францын шигшээд алдсан байна.

Дайо Упамекано, Киллиан Мбаппе и Майкл Олисе празднуют гол в ворота Швеции на ЧМ-2026

Испанийн гол тоглогчдын тоглолт өмнөх шигээ "гялалзаж" чадахгүй байгаа нь үүнд нөлөөлсөн байж болох аж. Тухайлбал, "Барселона" клубийн 19 настай хагас хамгаалагч Ламин Ямаль энэ удаагийн тэмцээнд одоогийн байдлаар төдийлөн онцгойрч чадсангүй.

Тэрбээр хоёр жилийн өмнө Евро-2024 тэмцээнд хамгийн олон гоолын дамжуулалт өгч, тэмцээний шилдэг залуу тоглогчоор шалгарч байв. Харин энэ ДАШТ-д одоогийн байдлаар Саудын Арабын хаалганд оруулсан нэг гоолын л үзүүлэлттэй буй.

Испани хэсгийн дараах хасагдах шатанд:

Австрийг 3:0-ээр хожсон,
Португалийг 1:0-ээр буулган авсан,
Бельгийг 2:1-ээр хожсон байна.

Гэхдээ сүүлийн хоёр ялалт нь тоглолтын төгсгөлд орсон Микель Мериногийн гоолоор иржээ. Лондоны "Арсенал" клубийн тоглогч Мерино Испанийн багийн жинхэнэ "нууц зэвсэг" болж байна. Гэвч энэ нь Испанийг дэлхийн аварга болоход хангалттай байх болов уу гэдэг асуулт үлдэж байна.

🇫🇷 Францын одод гайхалтай формтой, цом авахыг хүсэж байна

Джуд Беллингем стоит слева и слушает указания тренера Томаса Тухеля (справа) в матче против ДР Конго на ЧМ-2026

2022 оны ДАШТ-ий дэд аварга Францын шигшээ баг тэмцээний явцад хамгийн хүчтэй фаворит болж хувирлаа. Хагас шигшээд хүрэхэд Францын аварга болох коэффициент 6.0-оос 2.5 болж буурсан байна. Үүний гол шалтгаан нь тус багийн итгэл төгс тоглолт.

Франц нэг тоглолтоос бусад бүх өрсөлдөгчөө хоёр ба түүнээс дээш гоолын зөрүүгээр хожжээ. Хамгийн их эсэргүүцэл үзүүлсэн Парагвай Францад 0:1-ээр хожигдсон.

Хасагдах шатанд Франц дараалан гурван ялалт байгуулсан, нэг ч гоол алдаагүй, нийт гоолын харьцаа 6:0 гэсэн гайхалтай үзүүлэлттэй байна. Францын гол одод ч өндөр түвшинд тоглож байна.

Реал Мадридын довтлогч, багийн ахлагч Килиан Мбаппе 8 гоолтой, мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна. Баварийн хагас хамгаалагч Майкл Олисе 5 гоолын дамжуулалт өгч, тэмцээний хамгийн олон ассисттай тоглогч болжээ.

Мөн өнгөрсөн жилийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчин ПСЖ-ийн Усман Дембеле: 5 гоол, 2 гоолын дамжуулалттайгаар өндөр түвшинд тоглож байна.

Мбаппе "Манай баг асар их боломжтой. Гэхдээ цомыг гартаа барьж, бодит үр дүн гаргахаас өмнө бид өөрсдийгөө хамгийн хүчтэй баг гэж хэлэхгүй. Хүчтэй баг гэдэг бол ялалт байгуулдаг баг юм" гэж хэлжээ.

🏴 Английн шигшээд Тухелийн удирдлага дор хасагдах шат амаргүй байна

Евро-2024-ийн финалд шалгарсан Английн шигшээ тэмцээн эхлэхээс өмнө өндөр үнэлгээтэй байсан. Тэд аварга болох магадлалаар Франц, Испанийн дараа гуравдугаарт бичигдэж, коэффициент нь 7.0 байсан. Хагас шигшээ эхлэхийн өмнө энэ байр суурь хэвээр бөгөөд коэффициент нь 4.5 болжээ.

Гэвч Английн хувьд хасагдах шат амаргүй өрнөж байна. Германы дасгалжуулагч Томас Тухелийн удирдсан баг Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын эсрэг, Норвегийн эсрэг хоёр удаа хожигдож яваад эргэн ирж 2:1-ээр ялалт байгуулсан.

Мексикийн эсрэг тоглолтод хамгаалагч Жаррел Куанса улаан хуудас авсны дараа Англи арван тоглогчтой үлдсэн ч 3:2-ын харьцааг хамгаалж чадсан.

Английн амжилтыг хоёр гол тоглогч авч явж байна: Үүнд: Харри Кейн "Бавари"-гийн довтлогч, багийн ахлагч, 6 гоол, 1 гоолын дамжуулалт. Жуд Беллингем "Реал Мадрид"-ын хагас хамгаалагч, 6 гоол, 1 гоолын дамжуулалт. Энэ ДАШТ-д Английн нэг л гоол эдгээр хоёр тоглогчийн оролцоогүй оржээ.

Тухел "Бид хагас шигшээд шалгарсан нь гайхалтай амжилт. Гэхдээ би манай тоглолтод сэтгэл хангалуун бус байна. Бүх талаараа сайжрах хэрэгтэй" гэж хэлсэн байна.

🇦🇷 39 настай Месси Аргентинийг аваргын цомоо хамгаалахад хөтөлж чадах уу?

Одоогийн дэлхийн аварга Аргентины шигшээ тэмцээн эхлэхээс өмнө гол фаворитуудын нэг байгаагүй. Букмекерууд тэдний боломжийг 10 коэффициентээр үнэлж, зургадугаар байрт жагсааж байв.

Одоо коэффициент нь 5.0 болж буурсан ч хагас шигшээд үлдсэн дөрвөн багаас Аргентинийг хамгийн бага боломжтой гэж үзэж байна.

Аргентин энэ ДАШТ-д тоглолт бүрт олон гоол оруулж байна. Үүнд: ихэнх тоглолтод 3 гоол, Австрийн эсрэг 2:0-ээр хожсон. Гэхдээ хасагдах шатанд Кабо-Вердег 3:2, Швейцарийг 3:1, Египетийг 3:2 гэсэн харьцаагаар арайхийн ялжээ.

Харин Аргентины гол найдвар бол мэдээж Лионель Месси 39 настай, "Интер Майами"-гийн хагас хамгаалагч, 8 гоолтой, Мбаппетэй хамт мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна.

Месси мөн ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж, Германы Мирослав Клозегийн рекордыг давжээ. Одоо Мессигийн ДАШТ-д оруулсан гоолын тоо 21.

Харин хамгийн ойрын өрсөлдөгч: Килиан Мбаппе 20 гоолтой. 

Франц Испаниас хариугаа авах уу? Месси Англитай анх удаа тоглоно

Франц, Испани сүүлийн жилүүдэд хагас шигшээд олон таарч байна. Өмнөх хоёр тоглолтод Испани ялсан:

2025 оны УЕФА Үндэстнүүдийн лигийн хагас шигшээд Испани 5:4-өөр ялсан. Евро-2024-ийн хагас шигшээд Испани 2:1-ээр хожсон. Тиймээс Франц гол фаворит гэдгээ батлахын тулд эхлээд Испанийг давж, энэ сөрөг цувралыг зогсоох хэрэгтэй.

Англи – Аргентины түүхэн өрсөлдөөн. Англи, Аргентины тоглолт түүхэн олон дурсамжтай.

1966 оны ДАШТ. Англи Аргентинийг 1:0-ээр хожиж, улмаар өөрийн түүхэн цорын ганц дэлхийн аваргын цомоо хүртсэн.

1986 оны ДАШТ Аргентин Англиас хариугаа авч, 2:1-ээр ялсан. Тэр тоглолтод Диего Марадона алдарт "Бурхны гар" гоол, дэлхийн аваргын түүхэн дэх хамгийн гайхамшигтай гоолын нэгийг оруулсан.

Диего Марадона забивает Англии "рукой Бога" в 1/4 финала ЧМ-1986

1998 оны ДАШТ. Англи, Аргентины тоглолт ширүүн өрсөлдөөнтэй болж, Дэвид Бекхэм улаан хуудас авсан. Англи торгуулийн цохилтоор хожигдсон.

2002 оны ДАШТ. Бекхэм торгуулийн цохилтоор гоол хийж, Англи 1:0-ээр ялсан. Харин Мессигийн эрин үед Англи, Аргентин хоёр ДАШТ-д өмнө нь огт учраа таарч байгаагүй.

🏆 ДАШТ-2026-гийн хагас шигшээд үлдсэн дөрвөн баг бүгд дэлхийн аварга болж байсан
🇦🇷 Аргентин – 3 удаагийн дэлхийн аварга, одоогийн аварга
🇫🇷 Франц – 2 удаагийн дэлхийн аварга
🇪🇸 Испани – 1 удаагийн дэлхийн аварга
🏴 Англи – 1 удаагийн дэлхийн аварга

ДАШТ-2026-гийн сүүлчийн мөчүүдэд дэлхийн хамгийн хүчтэй дөрвөн баг аваргын төлөө өрсөлдөхөөр үлдээд байна. ⚽🏆

Эх сурвалж: DW