“Дэлхийн адууны өдөр”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй "Айраг фестиваль” Хүй долоон худагт болж байна.

Монголчуудын уламжлалт үндэсний идээ, ундааны нэг болох айраг нь нүүдэлчдийн ахуй соёл, малчин түмний амьдралын хэв маягтай салшгүй холбоотой үнэт өв юм. Энэхүү фестивалиар айраг эсгэх уламжлалт арга ухаан, айрагны соёл, хэрэглээг олон нийтэд таниулж байна.

May be an image of one or more people and hat

Фестивалд Булган, Архангай, Өвөрхангай, Төв, Дундговь аймгийн малчид оролцож, нутаг нутгийн айрагны онцлог, уламжлалыг сурталчилж байна. Мөн тус хүрээнд монголчуудын эртнээс уламжилж ирсэн дэмбээ наадгайг сэргээн сурталчлах "Дэмбээ” тэмцээн боллоо. 

May be an image of tea maker

Айрагны фестивальд наадамчин олон та бүхэн өргөнөөр хүрэлцэн ирж, үндэсний өв соёл, уламжлалт ундааны дээжтэй танилцан, сонирхолтой хөтөлбөрүүдийг үзэж сонирхохыг урьж байна.

May be an image of text

May be an image of one or more people