Монгол Улсын санаачилгаар НҮБ-аас баталсан “Дэлхийн адууны өдөр”-ийн анхны олон улсын баярын албан ёсны арга хэмжээ өнөөдөр Хүй долоон худагт болж байна.
Монгол Улсад анх удаа тэмдэглэн өнгөрүүлж буй "Дэлхийн адууны өдөр-2026" олон улсын наадмын онцлох арга хэмжээний нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон улсын морин уралдаан юм.
Энэхүү уралдаан морин спортыг хөгжүүлэхээс гадна адууны өв соёл, нүүдэлчдийн уламжлалыг дэлхий нийтэд сурталчлах, улс орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.
Наадмын хүрээнд хурдан морины уралдаанууд хэд хэдэн насны ангиллаар зохион байгуулагдав. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан 7 дугаар сарын 10-ны өдөр эхэлж Хязаалан, шүдлэн насны морьд уралддаг.
Дэлхийн адууны өдөр: Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон улсын морин уралдаан болно
Энэ жил Дэлхийн адууны өдрийг тэмдэглэж буйтай холбоотойгоор долдугаар сарын 10-ны өдөр хязаалан, шүдлэн, сонгомол дунд нас, долдугаар сарын 11-ний өдөр азарга, их нас, сонгомол бага нас, долдугаар сарын 12-ны өдөр соёолон, даага тус тус уралдсан.
Өнөөдөр буюу долдугаар сарын 13-ны өглөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сонгомол дээд насны буюу Олон улсын морин уралдаан Хүй долоон худагт болно.
Уралдаанд дотоод, гадаадын шилдэг морьтон, адуу сонирхогчид, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож, морин спортын ур чадвар, адууны үүлдэр угсаа, уяа сойлгын уламжлал, соёлоо харилцан танилцуулах юм байна.
Энэ нь морин спортоор дамжуулан улс орнуудын нөхөрлөлийг бэхжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын адууны аж ахуй, үндэсний өв соёл, аялал жуулчлалыг олон улсад сурталчлах чухал ач холбогдолтой ажээ.
Монголчуудын хувьд морь бол төрт ёс, эх түүх, хийморь, бахархлын бэлгэдэл билээ. Иймд энэхүү олон улсын уралдаан нь Монголын морин соёлын үнэ цэнийг дэлхийн тавцанд таниулахын зэрэгцээ "Дэлхийн адууны өдөр-2026" олон улсын наадмын онцлох үйл явдлын нэг болох юм.
"ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР"-ИЙН АЛБАН ЁСНЫ НЭЭЛТ ӨНӨӨДӨР БОЛНО
Монгол Улсын санаачилгаар НҮБ-аас баталсан “Дэлхийн адууны өдөр”-ийн анхны олон улсын баярын албан ёсны нээлт өнөөдөр буюу 2026 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 11:00 цагт Хүй долоон худагт болно.
Энэ бол монголчуудын мянга мянган жилийн турш өвлөн тээж ирсэн адууны соёл, нүүдэлчдийн ахуй, хүн, адуу хоёрын салшгүй холбоог дэлхий дахинд таниулах онцгой мөч юм.
Хүн төрөлхтний түүхийг хамт бичилцсэн монгол адуунд зориулсан энэхүү өдөр нь нүүдэлчдийн соёл иргэншлийн үнэ цэнийг олон улсад түгээн дэлгэрүүлэх, монгол өв соёлыг шинэ агуулгаар сурталчлан таниулах чухал ач холбогдолтой билээ.
Монголчуудын сүлд, хийморийн бэлгэдэл болсон морины туурайн төвөргөөн нижигнэж, түмэн морьтны сүрт жагсаал, үндэсний өв соёлын гайхамшиг нэгэн дор цогцлох “Дэлхийн адууны өдөр”-ийн албан ёсны нээлтийн болох юм.