Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд найм давж, Улсын гарьд цолны болзол хангасан Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Завхан Даян” дэвжээний бөх Мөнхтөрийн Лхагвагэрэлд “Улсын гарьд” цол хүртээлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд уншиж сонордуулсны дараа Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх шинэ гарьд М.Лхагвагэрэлд улсын цолны батламжийг гардуулан, энгэрийн тэмдгийг нь зүүж өглөө.
Завхан нутгаас төрсөн хүчит бөх Мөнхтөрийн Лхагвагэрэл төрийн их баяр наадамд өндөр амжилт үзүүлж, Монгол бөхийн түүхэнд “Улсын гарьд” хэмээх эрхэм алдрыг хүртэн, нутаг ус, дэмжигч олон, наадамчин олноо баясгалаа.