Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд авсан байдлыг танилцуулж байна.

Увс аймгийн Ховд сумын харьяат, Дархан аварга Н.Батсуурь - Увс аймгийн Улаангом сумын харьяат, Улсын гарьд Ө.Бат-Оршихыг,

Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс - Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн арслан Б.Номиндалайг,

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат, Улсын арслан Ц.Содномдорж - Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат, Улсын начин М.Амарсанааг,

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харъяат, Улсын арслан Б.Орхонбаяр - Завхан аймгийн Нөмрөг сумын харъяат, Улсын харцага Д.Бат-Эрдэнийг, 

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат, Улсын арслан Э.Оюунболд - Төв аймгийн Заамар сумын харъяат, аймгийн арслан Л.Даваажамцыг,

Архангай аймгийн Булган сумын харъяат, Улсын арслан Р.Пүрэвдавга - Архангай аймгийн Чулуут сумын харъяат, аймгийн арслан Б.Шаравдоржийг,

Баянхонгор аймгийн Жинст сумын харъяат, Улсын арслан Э.Батмагнай - Баянхонгор аймгийн Заг сумын харъяат, Улсын начин Д.Цэрэнтогтохыг, 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат, Улсын заан Н.Жаргалбаяр - Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат, аймгийн арслан Х.Наранбаярыг,

Ховд аймгийн Зэрэг сумын харъяат, Улсын заан Б.Бат-Өлзий - Увс аймгийн Хяргас сумын харъяат, аймгийн арслан Ц.Мөнхбаярыг,

Завхан аймгийн Яруу сумын харъяат, Улсын заан М.Лхагвагэрэл - Баянхонгор аймгийн Жинст сумын харъяат, аймгийн арслан М.Дүүрэнсаранг тус тус амлаад байна.