Тулгар төрийн түүхт 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан Монголын ард түмэндээ Үндэсний их баяр наадмын баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Эзэн Чингис хааны үеэс уламжлан ирсэн төрт ёс, түүх соёл, өв уламжлал, эх оронч үзэл, эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Үндэсний их баяр наадам бол Монгол түмний бахархал, тусгаар тогтнолын үнэ цэнийг илэрхийлсэн эрхэм дээд баяр билээ.

Түүхийн их замналыг бүтээж, төрт ёсны уламжлалаа үеийн үед өвлүүлэн ирсэн өвөг дээдсийнхээ алдар гавьяаг хүндэтгэн, эх орныхоо хөгжил дэвшил, эв нэгдэл, ирээдүйн сайн сайхны төлөө сэтгэл зүрхээрээ нэгдэн баярлаж буй энэ сайхан өдөр монгол хүн бүрийн хийморь өөдөө, заяа буян арвин байж, айл өрх бүрийн амьдралд аз жаргал, амар амгалан, элбэг дэлбэг бүхэн дэлгэрэх болтугай.

Монгол түмэн минь
Хотол олноороо дэнж хотойтол, дэлгэр сайхан наадаарай!

ХҮМҮҮН.МН САЙТЫН ХАМТ ОЛОН