Монголын Морин Спорт, Уяачдын Холбооноос морьтны өв соёлоо эрхэмлэгч уяачид, гал уяаны хамт олон, морьтон иргэд, Та бүхнийг 2026 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Хүй долоон худагт зохион байгуулагдах “ТҮМЭН МОРЬТНЫ ИХ ЖАГСААЛ”-д өргөнөөр оролцохыг урьж байна.

Энэхүү арга хэмжээ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагаас тунхагласан “ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР”-ийг Монгол Улсад анх удаа тэмдэглэн зохион байгуулж буйгаараа онцлог бөгөөд монгол адуу, нүүдэлчдийн өв соёл, үндэсний бахархлыг дэлхий нийтэд сурталчлах түүхэн ач холбогдолтой үйл явдал юм.

БҮРТГЭЛ:

Хугацаа: 2026 оны 7 дугаар сарын 8-наас 12-ны өдрүүдэд, 10:00-20:00 цаг
Байршил: Хүй долоон худаг дахь хурдан морины бүртгэлийн хэсэгт байрлах Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны асарт

Мөн дараах хэлбэрээр бүртгүүлэх боломжтой.
• ММСУХ-ны утсаар: 9801-4466, 8007-2957

ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ ҮНДСЭН ШААРДЛАГА

• Монгол үндэсний дээл хувцастай, уламжлалт эмээл, хазаар, хэрэглэлтэй байна.
• Сайн сургасан, номхон морьтой оролцохыг зөвлөж байна.
• Уралдаанч хүүхдүүд үндэсний хувцас болон хамгаалалтын хэрэгслээ бүрэн өмссөн байна.
• Морьд нь эрүүл мэнд, мал эмнэлгийн хяналт болон биоаюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан байна.
Монгол адуу, монгол өв соёлоо дэлхий дахинд сурталчлах энэхүү түүхэн үйл явдалд аймаг, сум бүрийн уяачид, морьтон иргэд Та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

Хөх тэнгэрийн дор хүлэг морьдын эх орон Монгол улс мөнхөд оршиг.

Эх сурвалж: Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо