Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Гүйцэтгэх засаглал өнөөдрийн хуралдаанаараа дараахь асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд: 

-“Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг боловсруулахад баримтлах чиглэл батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, 

-Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддоржийн санаачлан боловсруулсан Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт, 

-Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддоржийн санаачлан боловсруулсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт, 

-Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийн санаачлан боловсруулсан Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт, 

-Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын гишүүдээс санаачлан боловсруулсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт 

-Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнгийн санаачлан боловсруулсан Барилгын ерөнхий хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт, 

-Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатарын санаачлан боловсруулсан Малчны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт, 

-“Хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, 

-“Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг зохион байгуулах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, 

-“Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг буууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, 

-“Ахмад настны талаар 2026-2028 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, 

-Бизнес эрхлэхэд таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн зарим арга хэмжээний талаар, 

-Ерөнхий сайдын шуурхай үүрэг даалгаврын биелэлтийн талаар, 

-Нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтэд хийсэн 2025 оны үнэлгээний нэгдсэн тайлангийн талаар, 

-Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (СОР17)-ыг зохион байгуулах бэлтгэл ажлын явцын талаар, 

-Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар, 

-Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төслийн талаар, 2026 оны хаврын тариалалтын талаар зэрэг асуудлыг хэлэлцэж байна.