Парисын тансаг зэрэглэлийн загварын ордон Dior-ийн бүтээлч захирал Жонатан Андерсоны удирдлага дор бүтээгдсэн haute couture загваруудаар дамжуулан дуучин Тэйлор Свифт болон NFL-ийн тоглогч Трэвис Келси нарын Нью-Йоркт болсон хуримд зориулсан хувцсыг урлаж, Францын өөр нэгэн загварын аварга Chanel-тай өрнөж буй нэр хүндийн өрсөлдөөнд чухал давуу тал олж авлаа гэж Reuters мэдээлжээ.
Одоогийн байдлаар Нью-Йоркийн Madison Square Garden-д болсон энэ нууцлаг, өндөр хяналттай хуримын гэрэл зургууд нийтэд ил болоогүй байгаа юм.
Гэвч Свифтийн хуримын даашинзыг урласан явдал нь Dior-ын хувьд сүүлийн арван жилийн хамгийн үнэ цэнтэй, нэр хүндтэй сүйт бүсгүйн захиалга болж, дизайнер Жонатан Андерсоны карьерт томоохон ахиц авчирсан гэж шинжээчид үзэж байна.
Андерсон Dior-ыг удирдаад нэг жил хүрэхгүй хугацаа өнгөрч буй. Энэхүү өндөр анхаарал татсан төсөл нь түүнийг олон улсын тансаг зэрэглэлийн зах зээлд өөрийгөө батлан харуулах чухал боломж болсон гэж тайлбарлажээ.

👗 Загварын өрсөлдөөн улам ширүүсэв
Chanel-ийн шинэ бүтээлч захирал Маттье Блази мөн брэндийг сэргээх чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа аж. Сүүлийн саруудад дуучин Dua Lipa-ийн Сицилийн хуриманд зориулсан гоёмсог хатгамалтай даашинзыг урлаж, haute couture bridal чиглэлд хүчтэй дебют хийсэн байна.
Гэсэн ч Тэйлор Свифтийн хуримын эргэн тойрон дахь дэлхийн хэмжээний анхаарал Dior-д илүү их маркетингийн үр нөлөө авчрах төлөвтэй байгаа аж. Свифт 273 сая гаруй Instagram дагагчтай бөгөөд түүний дэлхий даяарх үнэнч фенүүд ямар ч сурталчилгааны кампанит ажлаас илүү өргөн хүрээний нөлөө үзүүлдэг гэж шинжээчид онцолжээ.
Dior-ийн мэдээлснээр, хуримын хувцсуудыг Парисын 30 Avenue Montaigne дахь ательед, Андерсоны дизайны дор, хосуудтай нягт хамтран ажиллаж бүтээсэн байна.
💍 Өрсөлдөөн ба таамаг
Хуримын өмнөх хэдэн долоо хоногт Свифтийн даашинз ямар брэнд байх талаар олон таамаг гарч байв. Зарим эх сурвалжууд Stella McCartney болон Givenchy-ийн дизайнер Сара Бертон нарыг магадлал өндөртэй гэж үзэж байжээ.
Гэвч prediction market Kalshi-ийн мэдээллээр, Dior нь хуримын өмнө хамгийн өндөр магадлалтай брэндээр тодорч, Oscar de la Renta хоёрдугаар байрт бичигдсэн байна.

👔 Дизайнерын карьер ба бизнесийн нөлөө
Андерсон Умард Ирланд гаралтай дизайнер бөгөөд өмнө нь 11 жилийн турш Loewe-ийг удирдаж байсан туршлагатай. Dior-д орсноос хойш тэрбээр bridal чиглэлд идэвхтэй ажиллаж, сүүлийн нэг сарын дотор Хятадын модель Мин Си болон Бразилын инфлюенсер Элиса Зарзур нарт зориулсан өндөр зэрэглэлийн хоёр хуримын даашинз танилцуулжээ.
Эдгээр загваруудыг “anthropomorphic phantoms” гэж нэрлэсэн бөгөөд биоинженерийн оюутнуудтай хамтран бүтээсэн, дэвшилтэт хийцтэй бүтээлүүд байсан талаар мөн дурджээ.
📉 Тансаг зэрэглэлийн зах зээлийн сорилт
Хэдийгээр алдартнуудын хуримын захиалга брэндийн нэр хүндийг өсгөдөг ч энэ нь заавал санхүүгийн амжилт баталгаажуулдаггүйг шинжээчид анхааруулжээ. Жишээлбэл:
Lauren Sánchez-ийн Dolce & Gabbana даашинзтай хурим
Valentino-ийн Nicola Peltz-ийн хуримын даашинз зэрэг нь өндөр анхаарал татсан ч тухайн брэндүүдийн санхүүгийн нөхцөл байдалд томоохон ашиг авчраагүй гэж тайланд дурджээ.
Эх сурвалж: REUTERS