Үндэсний их баяр наадмын хүчит 1024 бөхийн барилдаанд зодоглох бөхчүүдийн бүртгэл 2026 оны долдугаар сарын 6-наас 8-ны өдрүүдэд явагдана.

Монгол түмний төрт ёс, өв соёлын хамгийн том илэрхийлэл болсон үндэсний бөхийн барилдаан жил бүрийн наадмын гол үйл ажиллагааны нэг бөгөөд улс, аймаг, сумдын шилдэг бөхчүүд нэгэн дор цуглан хүч чадал, авхаалж самбаагаа сорьдог уламжлалтай.

Энэ жилийн 1024 бөхийн барилдаанд оролцох бөхчүүдийг гурван өдрийн турш бүртгэх бөгөөд бүртгэлийн үйл ажиллагаа дууссаны дараа сугалаа болон барилдааны хуваарийг албан ёсоор зарлах юм байна.