Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын сурын харвааны тэмцээн өчигдөр албан ёсоор эхэлсэн билээ.

Эртний уламжлал, өв соёлоо үеийн үед өвлөн тээж ирсэн монгол сурын харваа Үндэсний их баяр наадмын хамгийн эрхэм ёслолын нэг билээ. Энэ жилийн баяр наадмын сурын харвааны тэмцээн долдугаар сарын 5-наас 12-ны өдрүүдэд үргэлжилж, улс орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн нийт 1700 орчим харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөхөөр байна.

May be an image of child and text

Тэмцээний салхийг хагалан өчигдөр Үндэсний их баяр наадмын сурын өсвөрийн харваа эхэлж, ирээдүйн шилдэг мэргэн харваачид ур чадвар, тэсвэр хатуужил, онч мэргэнээ сорьж байна. Энэ удаагийн өсвөрийн ангилалд 420 гаруй хүүхэд, өсвөрийн харваач бүртгүүлэн оролцож байгаа нь үндэсний сурын харвааг өвлөн уламжлагч шинэ үе хүчтэй өсөн нэмэгдэж буйг илтгэж буй юм..

Үндэсний сурын харваа зөвхөн бай онох ур чадвар төдийгүй төвлөрөл, тэвчээр, ёс жудаг, эв нэгдлийг эрхэмлэн дээдэлдэг монгол түмний үнэт өв юм. Харваачид үндэсний уламжлалт хувцсаараа гоёж, цэц мэргэнээ сорихын зэрэгцээ өв соёлоо олон нийтэд сурталчлан түгээн дэлгэрүүлдэг онцлогтой.

May be an image of one or more people

Үндэсний их баяр наадмын сурын харвааны хуваарь

7 дугаар сарын 5-6 - Үндэсний их сурын өсвөрийн харваа /420 гаруй харваач/
7 дугаар сарын 7 - Урианхай сурын харваа /350 орчим харваач/
7 дугаар сарын 8 - Буриад сурын харваа /180 орчим харваач/
7 дугаар сарын 9-12 - Үндэсний их сурын харваа /850 орчим харваач/

Үндэсний их баяр наадмын сурын талбайд хүүхэд багачууд, залуу харваачид, ахмад мэргэдүүд нэгэн дор хуран цуглаж, эртний уламжлал, өв соёлоо хүндэтгэн, монгол харвааны уухай, цэц мэргэний өрсөлдөөн долоо хоногийн турш үргэлжилнэ.