Бүх хүмүүст таалагдах гэж хичээх нь өөрийгөө алдах, архаг стресст ороход хүргэдэг. Алдарт сэтгэл засалч Мэг Жозефсон яагаад “За/тийм” гэж үргэлж зөвшөөрдөг зуршил хүүхэд насанд хэрхэн бүрэлддэг, мөн “Үгүй” гэж хэлж сурах нь сэтгэл зүйг хэрхэн хамгаалж чаддаг талаар тайлбарласан байна.
"CuidatePlus" хэвлэлд өгсөн ярилцлагадаа Мэг Жозефсон нэг талаас бусдад таалагдах зан нь эерэг үр дүн авчирч чаддаг гэж хэлжээ. Жишээлбэл, бүх зүйлд “За” гэж зөвшөөрдөг хүн ажил дээрээ илүү их магтаал сонсож, албан тушаал ахих боломжтой байдаг аж.
Тэр гэвч нөгөө талаас ийм хүн өөрийн хэрэгцээг мартдаг бөгөөд бусдын хэрэгцээг нэгдүгээрт тавьж эхэлснээр өөрийгөө алдахад хүрдэг гэж анхааруулжээ.
Сэтгэл засалч "Стрессээс салах нэг арга нь бусад хүмүүс юу гэж бодох талаар хэт санаа зовохоо больж, хэлэхийг хүсэхгүй байгаа үедээ “За” гэж хэлэхээ зогсоох явдал" юм гэж уриалсан байна.
Жозефсон мөн ийм зан төлөв ихэвчлэн хүүхэд насанд бүрэлддэгийг онцолжээ.
Тэр “Хэрэв бид эцэг, эхийнхээ сэтгэл хөдлөлийг байнга хянах, эсвэл болгоомжтой байх шаардлагатай гэр бүлд өссөн бол бидний аюулгүй байдал бусдад хэр таалагдаж байгаагаас, бусад хүмүүс бидний улмаас хэрхэн мэдэрч байгаагаас хамаардаг гэсэн ойлголтыг өөртөө суулгадаг” гэж тайлбарласан байна.
Эх сурвалж: ZAKON.KZ