Эрхэм хүндэт элэг нэгт Монгол ахан дүүстээ!
Монгол Улс Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхт 102 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!
1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны энэ өдөр Монголын ард түмэн төрт ёсны түүхэндээ шинэ хуудас нээж, Бүгд Найрамдах засаглалаа тунхаглан, тусгаар тогтносон бүрэн эрхт улсынхаа Үндсэн хуулийг баталсан билээ.
Энэ бол зүгээр нэг түүхэн өдөр бус, өвөг дээдсийн минь эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцэл, монголчуудын минь эв нэгдэл, эх орноо гэсэн сэтгэл зүтгэлийн үнэ цэнийг бидэнд үргэлж сануулж байдаг эрхэм нандин өдөр юм.
Тусгаар тогтнол бол бидний өвөг дээдсээс өвлүүлсэн хамгийн үнэт баялаг, төрт ёс бол бидний бахархал, эв нэгдэл бол Монгол Улсын хүч чадал билээ.
Өнөөдөр бид өнгөрсөн түүхээрээ бахархаж, өнөөдрийн амьдралаа хайрлан хамгаалж, ирээдүй хойч үедээ тусгаар тогтносон, хөгжил дэвшилтэй, хүчирхэг Монгол Улсаа өвлүүлэн үлдээхийн төлөө хүн бүр хичээн зүтгэх учиртай.
Мөнх хөх тэнгэртэй Монгол эх орон минь мөнхөд мандан бадраг!
Монгол хүн бүрийн гал голомт өөдөө, өрх гэр нь өнөр өтгөн, амьдрал нь аз жаргал, ажил үйлс нь амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.
Эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист суугаа нийт монголчууддаа болон дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж, амьдарч буй элэг нэгт ахан дүүстээ энэхүү түүхт өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье!
МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ!
МӨНХ ХӨХ ТЭНГЭРТЭЙ МОНГОЛ МИНЬ МӨНХ ОРШИГ! 🇲🇳
БҮГД НАЙРАМДАХ УЛСАА ТУНХАГЛАСНЫ 102 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!
Хүндэтгэсэн: ХҮМҮҮН.МН САЙТЫН ХАМТ ОЛОН❤️