Холливудын жүжигчин, Оскарын шагналт Жэйми Ли Кёртис 68 насныхаа төрсөн өдрөөр Инстаграм хуудсандаа нийтэлсэн бичвэрийнх нь талаарх олон нийтийн шүүмжлэлд хариу өгчээ. 

Тэрбээр төрсөн өдрийн мэндчилгээндээ эцэг эх Жанет Ли, Тони Кёртис, эгч Келли Ли Кёртис болон өөрийг нь өсгөсөн хойд эцэг Роберт Брандт нар бүгд нас барсан тул өөрийгөө "ойрын гэр бүлийнхээ амьд сэрүүн үлдсэн цорын ганц гишүүн" хэмээн бичсэн байна.

Jamie Lee Curtis Marks 68th Birthday Acknowledging She Is the ‘Only Surviving Member’ and ‘Last in Line’ of Her Immediate Family
Жэйми Ли Кёртис болон түүний ээж Жанет Ли нар. Эх сурвалж: Жэйми Ли Кёртисийн Instagram хуудас

Гэвч зарим хэрэглэгч түүний үгийг амьд сэрүүн байгаа бусад төрөл төрөгсдөө далдуур шүүмжилсэн мэтээр ойлгожээ. Үүний хариуд Жэйми уг тайлбарыг няцааж, “Ойрын гэр бүл гэдэг нь намайг өсгөсөн ээж, аав, эгч Келли болон хойд эцгээ хэлж байгаа юм” хэмээн тодруулсан байна.

Тэрбээр эцэг Тони Кёртисийн бусад гэрлэлтийн хүүхдүүд, ач зээ нар нь бүгд амьд сэрүүн бөгөөд гэр бүлийнхэнтэйгээ байнгын холбоотой байдгаа онцолжээ.

Jamie Lee Curtis Marks 68th Birthday Acknowledging She Is the ‘Only Surviving Member’ and ‘Last in Line’ of Her Immediate Family
Тони Кёртис, Жэйми Ли Кёртис, Жанет Ли болон Келли Ли Кёртис нар. Эх сурвалж: Жэйми Ли Кёртисийн Instagram хуудас

Жэйми мөн эгч нь саяхан нас барсан явдал төрсөн өдрийг нь гунигтай болгосныг дурдаж, өөрийнх нь амьдралын замыг бүтээлцсэн гэр бүлийнхэн, найз нөхөддөө талархаж буйгаа илэрхийлсэн байна.

Тэрбээр төрсөн өдрийнхөө бичвэрийг нөхөр, охид, ач зээ болон хайртай дотнын хүмүүстэйгээ өнгөрүүлж буй амьдралдаа талархсан сэтгэлээр өндөрлөжээ.

Эх сурвалж: PEOPLE