Гэрлэлтээ цуцлуулсандаа маш их харамсаж явдаг алдартнуудын талаарх мэдээллийг хүргэж байна. Доорх хүмүүсийн түүх хамгийн их анхаарал татдаг.
1. Kris Jenner – Robert Kardashian
Тэд 1978-1991 онд гэрлэсэн. Крис өөрийн үнэнч бус байдал болон Робертоос салсан шийдвэртээ хожим харамсаж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр Робертыг сайн нөхөр, сайн аав байсан гэж дурссан байдаг. Хамгийн сэтгэл хөдөлгөм нь Крис Женнерийн түүх. Учир нь тэр салалтынхаа дараа хуучин нөхөртэйгөө сайн найзууд болж, түүнийг ямар үнэ цэнтэй хүн байсныг хожим илүү сайн ойлгожээ.
2. Ben Affleck – Jennifer Garner
2015 онд салсан. Бен гэрлэлтээ цуцлуулсны дараа архины хэрэглээ нь асуудлыг улам хүндрүүлсэнийг хүлээн зөвшөөрч, салалтыг амьдралынхаа "хамгийн том харамсал" гэж нэрлэж байсан аж.
3. Elizabeth Taylor – Eddie Fisher
Элизабет 1959 онд Эдди Фишертэй гэрлэсэн ч хожим энэ гэрлэлтээ амьдралынхаа "том алдаа" байсан гэж дурсжээ. Тэр үед Эдди өөр хүнтэй гэрлэсэн байсан бөгөөд тэдний харилцаа ихээхэн дуулиан тарьж байсан аж.
4. Gavin Rossdale – Gwen Stefani
2015 онд салсан. Гэвин салалт нь өөрийн хүсэж байсан зүйл огт биш байсан гэж ярьж, үүнийг амьдралын хамгийн хүнд, өвдөлттэй туршлагуудын нэг хэмээн тодорхойлжээ.
5. Shaquille O'Neal – Shaunie Henderson
Шакил гэр бүлийнхээ өмнө гаргасан алдаанууддаа өөрийгөө буруутгаж, эхнэрээ хангалттай хайрлаж, гэрлэлтийн тангаргаа хамгаалж чадаагүйгээ хүлээн зөвшөөрсөн байдаг.
6. Elvis Presley - Priscilla Presley
Elvis Presley болон Priscilla Presley нар 1967 онд гэрлэж, 1973 онд салсан. Тэдний харилцаа салалтын дараа ч бүрэн тасраагүй бөгөөд Присцилла Элвистэй холбоотой дурсамж, сэтгэлээ олон удаа ярьж байжээ.
Bill Gates: Мелинда Френч Гейтстэй салсан явдлаа амьдралынхаа "хамгийн их харамсдаг алдаа" гэж 2025 онд ярьжээ.
Vicki Gunvalson: Донн Ганвалсоноос салсанаа эргээд бодоход харамсдаг, дахин сонголт хийх бол салахгүй байх байсан гэж хэлсэн байна.
Courteney Cox: Гэрлэлтээ цуцлуулахад хүн үргэлж ямар нэгэн харамсалтай үлддэг гэж ярьжээ.
Эх сурвалж: US WEEKLY, PEOPLE, STARS INSIDER