Украины нийслэл Киев хотын дарга Виталий Кличко нийслэл хотын Хойд болон Өмнөд гүүрүүдэд цохилт бүртгэгдсэнээс гадна чухал дэд бүтцийн системүүд гэмтсэн талаар мэдээлжээ.

Кличко өөрийн Telegram сувагтаа “Урьдчилсан мэдээллээр, нийслэлийн Хойд болон Өмнөд гүүрүүдэд цохилт өгсөн тухай мэдээлэл ирсэн. Чухал дэд бүтцийн системүүд гэмтсэн. Хотын зарим дүүрэгт ус, дулаан хангамж тасалдаж байна” хэмээн  бичжээ.

Эх сурвалж: TASS