Дуучин, жүжигчин Женнифер Лопес хүүхдүүдээ их сургуульд явуулж, гэртээ ганцаараа үлдсэн ээжийн хувьд амьдралынхаа шинэ үеийг хэрхэн хүлээн авч буй тухайгаа хуваалцжээ.

Тэрбээр арваннэгдүгээр сарын 15-ны ням гарагт The Tonight Show Starring Jimmy Fallon нэвтрүүлэгт оролцох үеэрээ 18 настай ихрүүд болох Эмме, Макс нараа их сургуульд явуулахдаа “зургаан сарын турш тасралтгүй уйлсан” хэмээн ярьсан байна.

Тэрбээр хүүхдүүд нь гэрээсээ явсан нь сэтгэл хөдлөм, амаргүй өөрчлөлт байсан ч нөгөө талаар гайхалтай мэдрэмж төрүүлж байгааг нуугаагүй аж.

Лопес энэ тухай “Энэ бол бүх төрлийн мэдрэмж зэрэг төрдөг үе юм. Нэг талаас гунигтай, бодлогоширсон, нөгөө талаас догдолж, ирээдүйдээ итгэл найдвар тээдэг. Үнэхээр олон янзын мэдрэмж зэрэгцэн төрдөг юм билээ.

Хүүхдүүдээ төгсөхөөс хоёр сарын өмнөөс эхлээд, сургуульд нь хүргэж өгсний дараа хэдэн долоо хоног өнгөртөл би бараг зургаан сарын турш уйлсан” гэжээ.

Мөн хоёр хүүхдийн эцэг, нэвтрүүлгийн хөтлөгч Жимми Фэллонд хандан “Тийм ээ, чи ч бас нэг өдөр үхэх нь дээ” хэмээн хошигносон байна.

Женнифер Лопес “The Tonight Show Starring Jimmy Fallon” нэвтрүүлэгт оролцох үеэрээ.Женнифер Лопес "Ихрүүдээ хуучин нөхөр, дуучин Марк Энтонитой хамтран өсгөсөн. Хүүхдүүд ийнхүү том болж, бие даан амьдрах болсонд дасахад амаргүй байлаа" гэж ярьжээ.

Тэрбээр “Үнэхээр итгэмээргүй юм. Одоо хүртэл утсан дээрээ хүүхдүүдийнхээ нялх байхдаа өвөр дээр минь сууж байгаа зургуудыг хадгалдаг. Хүмүүсийн хэлдгээр цаг хугацаа үнэхээр хурдан өнгөрдөг юм байна” хэмээн ярьсан байна.

Гэхдээ сэтгэл хөдлөл ихтэй энэ үеийг даван туулахын зэрэгцээ Лопес амьдралынхаа шинэ шатанд ирж, өөрийгөө “аз жаргалтай үе”-дээ яваа хэмээн тодорхойлжээ. Ганцаараа байх эрх чөлөөнд дасаж эхэлсэн нь түүнд таатай байгаа аж.

Тэрбээр “Хорь гаруй насандаа байснаас хойш анх удаа хэн нэгэнтэй хамт амьдрахгүй, хүүхдүүд ч дэргэд байхгүй байна. Би ганцаараа, эрх чөлөөтэй. Одоо хүссэн бүхнээ хийж чадна! Энэ нь нэг талаар гайхалтай ч нөгөө талаар сонин мэдрэмж төрүүлж байна” гэжээ.

Ихрүүд нь элсэлтийн шалгалт өгсөн таван сургуульдаа бүгдэд нь тэнцжээ

Өнгөрсөн долдугаар сард Лопес ихрүүд Эмме, Макс нарынхаа талаар нэгэн баяртай мэдээ хуваалцсан юм. Түүний хэлснээр, хүүхдүүд нь элсэхээр хүсэлт гаргасан таван сургуульдаа бүгдэд нь тэнцэж, тэтгэлэг авсан байна.

Тэрбээр Extra хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Тэд өөрсдөдөө зорилго тавьж, түүнийхээ төлөө хичээж байгаагаар би маш их бахархаж байна. Тэд үнэхээр шаргуу хөдөлмөрлөсөн” хэмээн ярьжээ.

Лопес хүүхдүүдээ гэрээсээ явуулсан энэ үеийг амьдралынхаа “дахин нэг өсөж томрох үе” хэмээн тодорхойлсон байна. Энэ өөрчлөлт түүнд ирээдүйн амьдралынхаа шинэ хуудсыг нээх урам зориг өгчээ.

Jennifer Lopez during an interview on THE TONIGHT SHOW STARRING JIMMY FALLON

Тэрбээр Жимми Фэллонд “Хүүхдүүдээ явах гэж байхад надад маш олон янзын мэдрэмж төрж байсан. Тэгээд би студид очиж, хөгжимтэй ажиллаж, шинэ зүйлс туршиж эхэлсэн. Одоо гэхэд 20 орчим дуу бүтээчихээд байна. Гэхдээ ажил маань дөнгөж талдаа л явж байна” гэжээ.

Мөн тэрбээр “Амьдралд маань дахин нэг өсөж томрох үе ирж байгаа юм шиг санагдаж байна. Олон эцэг эх энэ мэдрэмжийг ойлгох байх. Хүүхдүүд анх гэрээсээ явахдаа өөрсдөө өсөж томрох үеэ туулдаг.

Харин эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүд нь явсны дараа мөн адил ийм үе ирдэг. Учир нь, 20 жилийн турш бидний амьдрал бүхэлдээ хүүхдүүдийнхээ эргэн тойронд өрнөсөн шүү дээ” хэмээн ярьжээ.

Женнифер Лопес “Харин одоо зөвхөн би л байна. Тиймээс олон талаараа амьдралын минь маш аз жаргалтай үе болж байна” гэж нэмж хэлжээ.

Эх сурвалж: PEOPLE