Холливудын жүжигчин Женнифер Лоуренс загварлаг, өвөрмөц гутал сонгохдоо үргэлж зоримог шийдэл гаргадаг нэгэн.

Тэрбээр хэдэн сарын өмнө олны өмнө гарахдаа анх харахад яг ямар төрлийн гутал өмссөн нь ойлгомжгүй, содон загвартай гутал сонгосон байсан аж. Пүүз үү, эсвэл намхан ултай балетын гутал уу гэмээр уг загвар нь үнэндээ энэ хоёрын хослол байжээ.

Тодруулбал, жүжигчин бүсгүй Salomon брэндийн 130 ам.долларын үнэтэй Mary Jane загварын пүүз өмссөн байж. Энэхүү брэндийн гутлыг сүүлийн үед дуучин, жүжигчин Хилари Дафф болон загварын чиг хандлагыг тодорхойлогч Хейли Бибер нар ч сонгон өмсөөд байгаа аж.

Мөн жүжигчин Скарлетт Йоханссон Adidas брэндийн Samba Jane загварын пүүзээр энэхүү чиг хандлагад нэгдсэн байна.

Jennifer Lawrence rocks a colorful Prada Cavallino Struz double zip Galleria tote bag and Salomon RX Marie Jeanne sneakers in New York City. The Prada bag features leopard-print calf hair body with distinctive blue ostrich leather handles and red ostrich leather trim.

Пүүз болон балетын гутлын загварыг хослуулсан Mary Jane төрлийн гутал сүүлийн үеийн загварын онцлох трендүүдийн нэг болжээ. Өдөр тутмын хувцаслалттай хялбархан зохицохоос гадна удаан алхах шаардлагатай үед ч эвтэйхэн, загварлаг сонголт болохоороо онцлогтой аж.

Тиймээс намрын улиралд тав тух, загварлаг байдлыг хослуулахыг хүссэн бүсгүйчүүд энэ төрлийн гутлыг хувцаслалтдаа туршиж үзэхэд илүүдэхгүй нь.

Загварын сонголт: Salomon RX Marie Jeanne загварын пүүз 130 ам.долларын үнэтэй бол үүнтэй төстэй загваруудыг 40 ам.доллараас эхлэн сонгох боломжтой ажээ.

Salomon RX MARIE-JEANNE

Эх сурвалж: PEOPLE