Дэлхийн хөгжмийн тайзнаа өөрийн өвөрмөц өнгө төрх, хүчирхэг хоолой, гайхалтай үзүүлбэрээрээ онцгойрч, сая сая сонсогчдын хайр хүндэтгэлийг хүлээсэн Өмнөд Солонгосын алдарт уран бүтээлчид болох HWASA болон CRUSH нар өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотноо бүрэн хэмжээний тоглолтоо толилуулах гэж байна.

Азийн төдийгүй дэлхийн хөгжмийн ертөнцөд танигдсан уран бүтээлчдийг нэгэн тайзнаа нэгтгэж буй “HOT STAGE × K-POP MASTERZ IN ULAANBAATAR 2026” тоглолт “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулагдах бөгөөд Монголын K-pop сонирхогч, хөгжимд дурлагчдын хувьд хүсэн хүлээсэн онцгой үйл явдал болж байна.

BRAZIL-MUSIC-FESTIVAL

Өмнөд Солонгосын MAMAMOO хамтлагийн гишүүн, бие даасан уран бүтээлч HWASA хүчирхэг хоолой, өөртөө итгэлтэй дүр төрх, өвөрмөц тайзны үзүүлбэрээрээ олон улсын хөгжмийн ертөнцөд өөрийн байр суурийг хэдийнэ бий болгосон уран бүтээлч юм.

Түүний “Maria”, “TWIT”, “I’m a B”, “Good Goodbye” зэрэг уран бүтээлүүд дэлхийн олон орны сонсогчдын анхаарлыг татаж, хөгжмийн жагсаалтуудад амжилттай бичигдэж ирсэн билээ. Тэрбээр 2025 онд Хойд Америкийн 11 хотод анхны бие даасан аялан тоглолтоо зохион байгуулсан нь уран бүтээлийн замналынх нь томоохон үйл явдлын нэг болжэ.

감성보컬 크러쉬 라이브, 잔잔하면서도 감성돋는 무대

Өмнөд Солонгосын R&B, Soul хөгжмийн нэрт төлөөлөгч CRUSH уянгалаг хоолой, сэтгэлд хүрсэн дууны уран бүтээлүүдээрээ олон сая сонсогчийн хайрыг татсан дуучин, хөгжмийн зохиолч билээ. Түүний “Goblin” олон ангит киноны “Beautiful”, “Queen of Tears” цувралын “Love You With All My Heart” зэрэг дуу нь үзэгч, сонсогчдын сэтгэлд хоногшиж, олон улсын хэмжээнд танигдахад нь чухал нөлөө үзүүлжээ.

Тоглолтын өмнөх өдөр буюу арваннэгдүгээр сарын 6-нд уран бүтээлчид Улаанбаатар хотноо хэвлэлийн бага хуралд оролцож, Монголын хэвлэл мэдээллийн төлөөлөлтэй уулзав. Энэ удаагийн арга хэмжээ нь олон улсын хэмжээний уран бүтээлчид Монголд хүрэлцэн ирж, дотоодын үзэгчидтэй шууд уулзах боломжийг бүрдүүлснээрээ онцлог байлаа.

Hwasa crowns solo career with 12-year retrospective concert in Seoul - CHOSUNBIZ

“K-POP MASTERZ” нь олон улсын хэмжээний K-pop тоглолтын цуврал бөгөөд энэ удаа Монголд зохион байгуулагдаж буйгаараа онцгой ач холбогдолтой. Тоглолтын тайз, гэрэл, дуу, дүрсний шийдэлд мэргэжлийн баг ажиллаж, үзэгчдэд дэлхийн хэмжээний концертын уур амьсгалыг мэдрүүлэхээр бэлтгэл ажлаа хангажээ. Мөн энэ үдэш Монголын уран бүтээлчдийг төлөөлөн XUG хамтлаг зочин артистаар оролцох юм байна.

Тоглолт өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонд болох бөгөөд хотын төвөөс 20 минут тутамд үнэгүй автобус үйлчлэхээр болсон талаар зохион байгуулагчид мэдээлэв. Тасалбарыг ticket.mn цахим хуудсаар дамжуулан авах боломжтой. Зургаа хүртэлх насны хүүхдүүд үнэ төлбөргүй нэвтрэх бол 16 хүртэлх насны үзэгчид заавал харгалзах хүнтэй хамт ирэх шаардлагатайг анхааруулсан байна.

HWASA Kicks Off Her First Solo North American Tour, Performing in 11 Cities

Ийнхүү дэлхийн хөгжмийн ертөнцөд өөр өөрийн өнгө төрх, урсгал чиглэлээрээ танигдсан HWASA, CRUSH нар нэгэн тайзнаа Монголын үзэгчидтэй уулзах нь ээ. Энэ нь зөвхөн K-pop сонирхогчдын хүсэн хүлээсэн тоглолт төдийгүй Монгол Улсад олон улсын хэмжээний хөгжмийн арга хэмжээ зохион байгуулах боломж, соёл урлагийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал юм.

Дэлхийн одод Монголын тайзнаа, хөгжмийн хэмнэлд нэгдэх мянга мянган фэнүүдийн догдлол нэгэн үдэш Улаанбаатарт!

Hwasa Live Tour in Houston: A Show Fueled by Passion, Personality and Power – Off Record Media

Hwasa Successfully Completes First Solo Concert 'MI CASA' After 12 Years of Debut

Э.ЭГШИГЛЭН