Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг тохиолдуулан хүндэтгэлийн арга хэмжээг Москва хотод 1921 онд түүхэн баримт бичиг зурагдсан Метрополь зочид буудалд зохион байгуулав.

Арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга, ОХУ-ын Байгаль орчин, экологийн сайд А.А.Козлов, Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга К.И.Косачёв, Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеев нарын хүндэт зочид оролцож, хоёр улсын ард түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түүхэн замнал, өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар дурдаж, баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлэв.

May be an image of text

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Монгол, Оросын харилцааны 105 жилийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн чухал үйл явдал, түүхэн ололт амжилтыг онцлон тэмдэглэлээ.

Түүнчлэн хоёр улсын харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх, худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, эрчим хүч, боловсрол, соёл, хүмүүнлэгийн зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн цаашдын зорилт, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төсөл, арга хэмжээг дурдав.

Хүндэт зочид хоёр улсын төрийн тэргүүн нарын дээд түвшний уулзалт, хэлэлцээний үеэр хүрсэн тохиролцоо, мөн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд тусгагдсан зорилт, үүрэг амлалтыг бодит ажил хэрэг болгохын төлөө хамтран ажиллахын чухлыг онцлон тэмдэглэж, Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааны боломжийг бүрэн дүүрэн ашиглахад анхаарч ажиллахаа илэрхийллээ.

May be an image of one or more people, crowd and text

Хүндэтгэлийн арга хэмжээний урлагийн хөтөлбөрт ОХУ-ын Александровын нэрэмжит дуу, бүжгийн эрдмийн чуулга оролцож, Монгол Улс, Оросын Холбооны Улсын төрийн дууллыг эгшиглүүлсэн нь ёслолын арга хэмжээний онцлох мөч байв. Түүнчлэн ОХУ-ын ардын жүжигчин Ольга Рыбникова болон Монголын соёл, урлагийн төлөөлөл хоёр улсын ард түмний соёлын өв, урлагийн шилдэг бүтээлүүдээс толилууллаа.

Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосон 105 жилийн түүх нь хоёр орны ард түмний найрсаг харилцаа, харилцан итгэлцэл, сайн хөршийн хамтын ажиллагааны үнэт өв юм.

Энэхүү түүхэн уламжлалд тулгуурлан иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид бэхжүүлж, хоёр улсын ард түмний сайн сайхан, хөгжил дэвшлийн төлөө хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө талууд тууштай ажиллаж байгааг арга хэмжээний үеэр онцлон тэмдэглэлээ.

May be an image of saxophone, trumpet and clarinet

Энэхүү ойн хүрээнд хүндэт зочид, төлөөлөгчид түүхэн үйл явдал болсон "Метрополь" зочид буудлын хананд байршуулсан Монголын нэрт төрийн зүтгэлтэн Дамдины Сүхбаатарын дурсгалын самбарт цэцэг өргөв.

Арга хэмжээнд Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар, төр, хувийн хэвшлийн байгууллагуудын удирдлага, төлөөлөл, хоёр талын харилцаанд хичээл зүтгэл гарган ажилладаг эрхмүүд, нийт 500 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо.

May be an image of text

May be an image of dais and text

May be an image of dais and text

May be an image of dais, newsroom and text

May be an image of one or more people, the Oval Office and text

May be an image of lighting, crowd and text