Шадар сайд Т.Доржханд Оюу толгойн ногдол ашгийн зарцуулалттай холбоотойгоор байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Оюу толгойгоос авах гурван их наяд төгрөгийн хоёр их наядыг дэд бүтцийн хүрээнд ашиглана гэж Засгийн газар ярилцаж байсан. Гэвч дэмжигдээгүй өнгөрсөн.
Сүүлийн 35 жилийн хугацаанд ардчилсан зах зээлийн нийгэмд шилжсэн энэ үед гаргасан хамгийн том алдаа нь дандаа бэлэн мөнгө тараах, халамж байсан. Энэ нь ажил хийх сонирхолгүй болгож, халамжийн тэтгэмжид найдах нөхцөл бүрдүүлсэн.
Сонгуулийн үед ихэвчлэн төсөв тэлдэг. Энэ үеэр дандаа бэлэн мөнгө тараах үйл явц явагддаг. Ямар ч иргэн цалингаа нэмэгдүүлэх, бэлэн мөнгө авах, ахмадууд тэтгэврээ нэмүүлэхийг хүсдэг. Гэвч өнөөдөр бэлэн мөнгө тарааж болохгүй.
Зөвхөн Монгол гэлтгүй Америк хүртэл цаана чинь хэцүү нөхцөл байдалтай байна. Энэ бүхэн үнийн өсөлттэй холбоо хамааралтай зүйл юм. Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, бэлэн мөнгө тараах тусам эргээд иргэдийн бодит орлого буурна. Өнөөдөр мөнгө олгож болох ч маргааш бид бүхэн илүү их хохирох эрсдэлтэй гэдгийг харах нь зөв байх" гэв.
Э.ЭГШИГЛЭН