"Aerosmith and Friends: California Dream On" нэртэйгээр зохион байгуулагдсан тоглолтод Guns N’ Roses-ээс гадна Маркус Кинг, Том Морелло, Жерри Кантрелл, Грейс Поттер болон Heart хамтлагийн Энн, Нэнси Вилсон нарын шилдэг уран бүтээлчид цуглажээ.
Тоглолтын үеэр Heart хамтлаг Aerosmith-ийн алдарт "Janie’s Got a Gun" болон өөрсдийн "Barracuda" дууг дуулж хүндэтгэл үзүүлсэн байна.
Харин Guns N’ Roses хамтлаг тайзан дээр гарахдаа Aerosmith-ийн "Mama Kin", "S.O.S. (Too Bad)", "Rats in the Cellar", "Sick as a Dog" зэрэг хит дуунуудыг нь өөрсдийн хэв маягаар дуулж, үзэгчдэд гэнэтийн бэлэг барьжээ.
Тэд өөрсдийн үзүүлбэрийн төгсгөлд 1987 оны анхны "Appetite for Destruction" цомгийнх нь нэрийн хуудас болсон, Billboard 200 болон Их Британийн рок чартуудыг тэргүүлж байсан домогт "Sweet Child O’ Mine" дуугаа дуулж, үзэгчдийг 80-аад оны алтан үе рүү нь аялуулсан байна.
Сонирхуулж хэлэхэд, уг дууг 1999 онд дуучин Шерил Кроу "Big Daddy" киноны саундтрект зориулан шинэчлэн дуулж байжээ.
Эх сурвалж: PARADE