Оюу толгойн чулуулгийн хагарлын бүсийн дагуу өнөөдөр (2026.10.29) 18.00 цагийн үед газар хөдлөлтийн шинжтэй үзэгдэл болжээ. Үүнээс үүдэн гүний уурхайд чичирхийлэл бүртгэгдсэн байна.
Уурхайн ослын удирдлага, уурхайн аврах багууд шуурхай арга хэмжээ авч, тухайн үед гүний уурхайд ажиллаж байсан бүх ажилтныг бүртгэж, эрүүл мэндийн байдлыг нягталжээ.
Тус компанийн эх сурвалжийн мэдээлснээр, хүний амь нас эрсдээгүй, чичирхийллээс үүдсэн чулуулгийн нуралтад 15 ажилтан өртөж, бэртэл авсан бөгөөд тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлж, оношилгоо хийгдэж байгаа аж.
Нөхцөл байдлын үнэлгээ үргэлжилж буй бөгөөд илүү тодорхой мэдээллийг цаг тухайд нь өгөхөө Оюу толгой компаниас мэдээллээ.