2026 оны аравдугаар сарын 29-ний өдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна. 

Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна.

09:00 цагт: “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болно. 

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

14:00 цагт: “Санхүүгийн зах зээлийн хөрөнгө оруулагчдын эрх ашиг ба аудиторудын үүрэг, хариуцлага” сэдэвт зөвлөгөөн  Галлериа Улаанбаатар төвд болно.

 -"Хүний эрх хамгаалагчийн сургагч багш бэлтгэх" сургалт зохион байгуулна.

-“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэн худалдаа Мишээл Экспо төвд болж байна.

-Шатрын эрэгтэйчүүдийн 64, эмэгтэйчүүдийн 56 дахь удаагийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Орон нутагт:

09:00 цагт: “Чөлөөлье” хэлэлцүүлэг Архангай аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд болно.

Сэлэнгэ: “Хөдөлгөөнөөр эрүүлжье” сарын аян 11 дүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

Үзэсгэлэн:

-Уран бүтээлч Б.Очирсүрэнгийн “Монгол хатдын домог” үзэсгэлэн Хаан банкны үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 30-ныг хүртэл гарна. 

-“Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна. 

-Зураач, урлаг судлаач П.Байгалийн “Дээд эс” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд 11 дүгээр сарын 6-ныг хүртэл гарна.

-“Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд 11 дүгээр сарын 19-нийг хүртэл гарна. 

Хилийн чанадад:

-БНСУ-ын Сөүл хотод Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны X хуралдаан эхэлнэ. 

-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.  

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан  холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

-Берлин хотын “Жеймс Симон” галерейд “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” олон улсын тусгай үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 21-нээс 2027 оны 4 дүгээр сарын 18-ныг хүртэл гарна.