Сассексын гүнгийн ахайтан Меган Маркл харилцаагаа таслаад байсан эцэг Томас Марклд илгээсэн хамгийн сүүлчийн захидалдаа, түүний эсрэг үүсээд буй хүүхдийн бэлгийн хүчирхийллийн хэргийн талаар аль эртнээс мэдэж байснаа дурдсан байна.

"The Sun" сэтгүүлийн аравдугаар сарын 24-ний бямба гарагт мэдээлснээр, Меган Маркл (45 настай) 2025 оны арванхоёрдугаар сард хөлний судасны бүлэгнэлтийн улмаас тайруулах мэс засалд орж, Филиппиний эмнэлэгт хэвтэж байсан 82 настай эцэгтээ нэгэн захидал илгээжээ.

Уг захидалдаа Меган эцэгтэйгээ дахин хэзээ ч холбоо барихгүй бөгөөд өөрийн хоёр хүүхэдтэйгээ ч уулзуулахгүйгээ хатуу мэдэгдсэн байна. Мөн тэрбээр эцгийгээ жаахан охидыг бэлгийн замаар хүчирхийлдэг байсныг мэддэг байсан төдийгүй хууль хяналтын байгууллагууд ч үүнийг анхааралдаа авсан байсан хэмээн буруутгажээ.

Меган уг захидлыг эмнэлгийн удирдлагуудаар дамжуулан эцгийнхээ хэвтэж буй орон дээр хүргүүлж, хүлээн авсан гэх гарын үсгийг нь зуруулан, баримтжуулж авсан байна.

Meghan Markle Told Dad Thomas Markle She Knew of Child Sexual Abuse Allegations in Final Letter to Him

Өдгөө Томас Маркл хүүхдийн садар самууныг сурталчилсан материал хадгалсан хэргээр шалгагдаж байгаа бөгөөд энэ хэргийг түүний төрсөн хүү, Меганы эцэг нэгт ах Томас Маркл Жүүниор анх илрүүлж, Холбооны мөрдөх товчоо (FBI) болон цагдаагийн газарт мэдээлжээ.

Хүүгийнх нь хэлснээр, эцгийнх нь Филиппин дэх гэрээс хүүхдийн садар самууныг харуулсан мянга орчим зураг бүхий дөрвөн том хайрцаг материал болон хуучин гар утаснаас нь 10-11 орчим насны охидын нүцгэн бичлэгүүд олдсон аж. Эцэг Томас Маркл өөрийг нь буруутгаж буйг эрс няцааж байгаа юм байна.

Меган Маркл аравдугаар сарын 23-нд "PEOPLE" сэтгүүлээр дамжуулан гаргасан мэдэгдэлдээ "Сүүлийн 24 цагийн дотор ил болсон мэдээг сонсоод маш их цочирдлоо. Миний сэтгэл зүрх хохирсон байж болзошгүй хүүхдүүдтэй хамт байна" гэжээ.

Prince Harry and Meghan Markle, Duke and Duchess of Sussex after a service of thanksgiving for the reign of Queen Elizabeth II on June 3, 2022.

Мөн тэрбээр үргэлжлүүлэн "Энэхүү хэргийн талаарх анхны гомдол бүхий захидлыг 2018 онд Лондоны Цагдаагийн газарт илгээсэн байсныг би хуримынхаа дараа олж мэдсэн. Хэвлэл мэдээллүүд олон жилийн турш намайг эцэгтэйгээ харилцаагаа тасалсныг янз бүрээр мушгин гуйвуулж ирсэн ч миний ганцхан зорилго бол хүүхдүүдээ (Ханхүү Арчи, Гүнж Лилибет нарыг) хамгаалах байсан гэдгийг одоо хүмүүс ойлгох байх гэж найдаж байна" хэмээн тайлбарлажээ.

Лондоны Цагдаагийн газар уг хэргийн захидлыг 2019 оны нэгдүгээр сард хүлээн авч, Сассексын гүн ба гүнгийн ахайтны ажлын албанд зөвхөн танилцуулах зорилгоор шилжүүлж, бусад хуулийн байгууллагад дамжуулаагүй байснаа хүлээн зөвшөөрсөн байна.

Одоо тус газар 2019 онд энэ хэрэгт хэрхэн хандсанаа дотооддоо хянаж байгаа аж. Үүний зэрэгцээ АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (FBI) Филиппиний эрх баригчдад энэ хэргийг шалгахад нь шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлж, АНУ-ын хууль тогтоомж зөрчигдсөн эсэхийг давхар шалгахаа мэдэгджээ.

Meghan Markle; Thomas Markle

Эх сурвалж: PEOPLE