Төрийн дууллын өдөр маргааш буюу аравдугаар сарын 20-ны өдөр тохиож байна. Иймд Төрийн дууллын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Төрийн дууллыг улс орон даяар нэгэн зэрэг эгшиглүүлэхээр болжээ.
Тодруулбал, морин цаг буюу 11:40 цагт нийслэлийн төв талбай болон 21 аймгийн төв талбайд Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүлэх аж.
Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сургууль дээрээ нэгдсэн байдлаар Төрийн дууллаа эгшиглүүлж, энэхүү арга хэмжээнд оролцохоор төлөвлөжээ.
Ийнхүү Төрийн дууллын өдрөөр улс орон даяар нэгэн зэрэг Төрийн дууллаа эгшиглүүлэх нь үндэсний эв нэгдэл, эх оронч үзэл, төрийн бэлгэ тэмдгээ дээдлэн хүндэтгэхийн илэрхийлэл болох юм