УИХ-ын чуулганы баасан гаргийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа.
Энэ удаагийн төсвийн тодотголоор нэгдсэн төсвийн орлогын хэмжээг 31.9 их наяд төгрөг болгож, татварын орлогыг нэг их наяд төгрөгөөр бууруулав.
Энэхүү татварын орлогын алдагдлыг төрийн өмчит компаниудын ногдол ашгаас буюу нийтлэг татварын орлогыг нэг их наяд төгрөгөөр нөхөхөөр баталлаа.
Харин 2026 оны нэгдсэн төсвийн зардлыг 33.9 их наяд төгрөг байхаар баталж, өмнөх батлагдсан дүнгээс 971.5 тэрбум төгрөгөөр нэмэв.
Энэ дундаа төрийн албан хаагчдын цалинг 651 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар, хөдөө аж ахуй болон эрчим хүчний салбарт олгох татаасыг 480 тэрбум төгрөгөөр нэмж байгаа юм.
Мөн төсвийн хөрөнгөөр барилга байгууламж, тоног төхөөрөмж авах зардлыг 160 тэрбум төгрөгөөр бууруулав.
Ийнхүү 2026 оны нэгдсэн төсвийн алдагдлыг хоёр их наяд төгрөг байхаар батлав. Төсвийн алдагдлын хоёр их наяд төгрөгийн 1.8 их наяд төгрөгийг Засгийн газрын үнэт цаасаар, 779.2 тэрбум төгрөгийг гадаадаас зээл авч нөхөхөөр эцэслэн баталлаа.