Өмнөд Солонгосын кино урлагийн нэрт жүжигчдийг нэгтгэсэн “Nambeol” (남벌) хэмээх түүхэн тулаант кино олны анхаарлыг татсаар байна. Жусоны эхэн үеийн түүхэн орчинд өрнөх уг бүтээлд И Бён Хун, Гу Юн Жүн, И До Хюн, И Кван Сү, Пак Хэ Жүн, WOODZ зэрэг олны танил уран бүтээлчид оролцохоор болжээ.

Олзлогдсон хүмүүсийг аврахын төлөөх амь өрссөн аян

“Nambeol” кино нь Жусоны эхэн үед өрнөх бөгөөд нийгмийн гарал үүсэл, чадвар туршлагаараа ялгаатай есөн дайчин Японы далайн дээрэмчдэд олзлогдсон хүмүүсийг аврахаар Цүшима арал руу зорьж буй тухай өгүүлдэг байна.

Тэд дайсны нутагт нэвтрэн, хүчтэй эсэргүүцэлтэй тулгарахдаа зөвхөн зэвсэг чадвараа бус, эр зориг, итгэл үнэмшил, нөхөрлөлийн холбоогоо сорих аж.

Түүхэн сэдэв, ширүүн тулаан, олон талт дүрүүдийг хослуулсан энэхүү бүтээлээр уламжлалт тулаант киноны уур амьсгалыг томоохон хэмжээний түүхэн өгүүлэмжтэй нэгтгэхээр зорьжээ. 

Гол дүрүүдэд хэн хэн тоглох вэ?

И Бён Хун (Lee Byung-hun)

韓国俳優イ・ビョンホン 日本公式ファンクラブ リニューアルオープン | 株式会社SM ENTERTAINMENT JAPANのプレスリリース

Тэрбээр дайчдын багийг удирдах Им Өг хэмээх туршлагатай удирдагчийн дүрийг бүтээх нь. “Squid Game”, “Mr. Sunshine” зэрэг бүтээлээрээ олон улсын үзэгчдэд танигдсан жүжигчин энэ удаа түүхэн тулаант жанраар эргэн ирж байна. 

Гу Юн Жүн (Go Youn-jung)

'언슬전'고윤정, "전공의 1년 차 같은 배우…아직 배울 게 많아요"[인터뷰] : 네이트 연예

Тэрбээр дайсны довтолгоонд гэр бүлээ алдсан ч бууж өгөлгүй, олзлогдсон дүүгээ аврахаар тэмцэлд нэгддэг зоригт бүсгүй Э Рёны дүрд тоглоно. Түүний дүр киноны сэтгэл хөдлөл, гэр бүлийн холбоог илэрхийлэх чухал хэсэг байх төлөвтэй. 

И До Хюн (Lee Do-hyun)

Lee Do-hyun Arrives First via a Pictorial - 스포츠경향

Тэрбээр дайсны эсрэг явуулах шийтгэх аянд тэргүүн эгнээнд тулалдах Бо Гён хэмээх дайчны дүрийг бүтээнэ. Энэ нь түүний цэрэгт алба хаасныхаа дараах кино дэлгэцийн томоохон эргэн ирэлтүүдийн нэг болж байна. 

И Кван Сү (Lee Kwang-soo)

The Murderer's Shopping List, el drama de misterio que debes esperar

“Running Man” нэвтрүүлгээрээ олонд танигдсан жүжигчин энэ удаа дарьт зэвсэг ашиглах өндөр чадвартай Хва Боны дүрд тоглоно. Түүний хувьд адал явдал, тулаант үйл явдлаар дүүрэн түүхэн кинонд өөр өнгө төрх харуулах боломж юм. 

Пак Хэ Жүн (Park Hae-joon)

배우 박해준. 사진=플러스엠 엔터테인먼트

Тэрбээр Цүшима аралд түшиглэн үйл ажиллагаа явуулдаг Японы далайн дээрэмчдийн бүлгийн толгойлогч Миошигийн дүрийг бүтээхээр болжээ. Энэ дүр нь аврах ажиллагаанд оролцож буй дайчдын гол эсрэг талуудын нэг байх юм. 

WOODZ буюу Чо Сын Ён

Woodz (UNIQ) profile, age & facts (2026 updated) | kpopping

Дуучин, уран бүтээлч WOODZ нь бай онох чадвараараа алдартай харваач Чөт Номын дүрд тоглоно. Түүний оролцоо хөгжмийн ертөнцөөс кино урлагт хүрээгээ тэлж буй шинэ алхам болж байгаа аж. 

Мөн И Сан Ы, Пак Ю Рим, Чо Жүн Ён нарын нэр ч жүжигчдийн бүрэлдэхүүнд дурдагдаж буй юм байна. Со Кан Жүн кинонд тоглох санал хүлээн авч, хэлэлцэж байгаа тухай 2026 оны аравдугаар сарын 13-нд мэдээлжээ.

Найруулагчийн хувьд онцгой бүтээл

“Nambeol” киноны найруулагчаар И Мо Гэ ажиллаж байгаа бөгөөд энэ нь түүний анхны бүрэн хэмжээний найруулагчийн бүтээл аж. Тэрбээр “12.12: The Day”, “Exhuma”, “Hunt”, “Emergency Declaration” зэрэг кинонд зураглаачаар ажиллаж байсан туршлагатай уран бүтээлч. Тиймээс түүний анхны найруулгад түүхэн орчин, дүрслэл, тулааны хэсгүүд хэрхэн цогцлох нь кино сонирхогчдын анхаарлыг татаж байна. 

Одоогийн мэдээллээр кино урьдчилсан бэлтгэл шатандаа, зураг авалтыг 2026 оны хоёрдугаар хагаст эхлүүлэхээр төлөвлөжээ. Нээлтийн товын талаар баталгаатай мэдээлэл хараахан нийтлэгдээгүй байгаа аж. 

Түүхэн тулаан, аврах ажиллагаа, хүчирхэг жүжигчдийн бүрэлдэхүүн - “Nambeol” киноны гол анхаарал татах хүчин зүйлс энэ юм. И Бён Хуны туршлагатай дүр бүтээлт, Гу Юн Жүний эрс шийдэмгий эмэгтэйн дүр, И До Хюны тулаант төрх болон И Кван Сүгийн шинэ дүрийн хувирал дэлгэцнээ хэрхэн нийлэхийг үзэгчид хүлээж байна.

Эх сурвалж: YONHAP. SOOMPI, CINE21