Канадын алдарт дуучин Селин Дион өөрийн нэрээр нэрлэгдсэн Барби хүүхэлдэйтэй болжээ. Тоглоом үйлдвэрлэгч Mattel компани түүний карьерын хамгийн дурсамжтай мөчүүдийн нэг болох 1998 оны Оскарын шагнал гардуулах ёслолын дүр төрхөөс сэдэвлэсэн тусгай загварыг танилцуулсан байна.
Барби хүүхэлдэйг Mattel Creations цахим дэлгүүрээр дамжуулан 60 ам.долларын үнээр худалдаалж эхэлжээ.
“Энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг”
:max_bytes(150000):strip_icc():focal(749x0:751x2):format(webp)/Celine-Dion-Barbie-1998-Academy-Awards-101426-d883cad1fcb74ea1ab904713b3e544c7.jpg)
Шинэ хүүхэлдэй нь Селин Дионы 1998 оны Оскарын шагнал гардуулах ёслол дээр дуулсан “My Heart Will Go On” дуу дуулж байсан үеийн төрхийг дуурайлган бүтээгдсэн байна. Уг дуу нь 1997 онд нээлтээ хийсэн “Титаник” киноны дуу бөгөөд тухайн жилийн Оскарын наадмаас “Шилдэг эх дуу” шагнал хүртэж байжээ.
Хүүхэлдэйг дуучны тухайн үеийн өмсгөлтэй адил урт ханцуйтай, хөх өнгийн даашинзаар гоёсон байна. Мөн “Титаник” кинонд гардаг цэнхэр зүрхэн хэлбэртэй алмаазан зүүлт болох “Далайн зүрх”-ээс санаа авсан хүзүүний гоёл зүүлгэжээ.
Селин Дион шинэ бүтээлийн талаар сэтгэгдлээ хуваалцахдаа “Миний карьерын хамгийн утга учиртай мөчүүдийн нэгээс сэдэвлэсэн хүүхэлдэйгээр дамжуулан Барбигийн түүхэнд нэгдэж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Энэхүү хүүхэлдэй хүн бүрийг өөрийгөө зоригтой илэрхийлж, мөрөөдлөө дагаж, өөрийн дуу хоолойн хүч чадалд итгэхэд урам зориг өгнө гэж найдаж байна” хэмээн ярьжээ.
Алдартнуудын цуглуулгад нэгдлээ
Барбигийн Signature цуврал нь дэлхийд танигдсан уран бүтээлчид, загвар зохион бүтээгчид, брэндүүд болон түүхэнд мөрөө үлдээсэн хүмүүсийг алдаршуулах зорилготой. Селин Дион энэхүү цувралд багтсанаар Уитни Хьюстон, Майли Сайрус, Кайли Миноуг, Тина Тёрнер, Дэвид Боуи болон Элтон Жон зэрэг алдарт уран бүтээлчдийн эгнээнд нэгдэж байна.
:max_bytes(150000):strip_icc():focal(749x0:751x2):format(webp)/Celine-Dion-Barbie-101426-4724048bc6ee4e5bbe2b69fe15cdaf3f.jpg)
Тайзнаа эргэн ирсэн нь
Селин Дион 2022 оны арванхоёрдугаар сард булчин чангарч, хөдөлгөөнд нөлөөлдөг ховор өвчин болох stiff-person syndrome буюу булчин хөшиж чангарах хам шинжтэйгээ олон нийтэд зарласан.
Тэрбээр 2024 онд Парисын Олимпын нээлтийн ёслолын үеэр Эйфелийн цамхгийн дэргэд дуулж, тайзнаа эргэн ирсэн билээ. Үүний дараа Саудын Арабын Эр-Рияд хотод болсон загварын шоунд мөн оролцсон байна.
2026 оны есдүгээр сараас аравдугаар сарын хооронд Парис хотын La Défense Arena-д таван долоо хоногийн хугацаанд нийт 16 тоглолт хийхээр төлөвлөсөн нь түүний тайзны томоохон уран бүтээлд эргэн ирж буйг илтгэж буй аж.
Селин Дионы алдарт дуу, мартагдашгүй тайзны төрхийг Барбигийн тусгай цувралд ийнхүү мөнхөлсөн нь түүний уран бүтээлийн замналын нэгэн онцгой мөч болж байна.
:max_bytes(150000):strip_icc():focal(599x0:601x2):format(webp)/Celine-Dion-1998-Academy-Awards-101426-593ccac0fe9e4faf9b0904470b49fcb1.jpg)
Эх сурвалж: PEOPLE, MATTEL CREATIONS