НЭМЭЛТ: 13.00 ЦАГ
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар Б.Түвшин сонгогдлоо.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан үргэлжилж байна
НЭМЭЛТ: 12:30 ЦАГ
Яг одоо Төрийн ордонд УИХ дахь Ардчилсан намын бүлгиййн хуралдаан үргэлжилж байна. Тус бүлгийн хуралдаанаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын асуудлыг хэлэлцэж буй юм.
АН бүлгийн даргаа сонгоно: Х.Тэмүүжин, Б.Түвшин нарын өрсөлдөөн шийдвэрлэх шатанд
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр (2026.10.12) шинэ даргаа сонгох товтой. Намын дарга О.Цогтгэрэл бүлгийн даргын албыг давхар хашиж ирсэн бөгөөд түүний оронд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Б.Түвшин нарын нэр голлон яригдаж байна.
Өнгөрсөн аравдугаар сарын 5-нд болсон бүлгийн хурлаар даргын асуудлыг хэлэлцсэн ч таван гишүүн оролцоогүй тул асуудлыг хойшлуулсан. Тухайн өдөр хуралд оролцсон 37 гишүүний саналын урьдчилсан байдлаар авахад Б.Түвшин 22, Х.Тэмүүжин 15 санал авсан гэх мэдээлэл гарсан.
Энэ удаагийн сонголт юугаараа онцлог вэ?
Х.Тэмүүжинг О.Цогтгэрэлийн талын нэр дэвшигч, харин Б.Түвшинг АН доторх Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй ойр гэх фракцын дэмжлэгтэй нэр дэвшигч хэмээн зарим эх сурвалж мэдээлж буй. Тиймээс өнөөдрийн сонголтыг зөвхөн хоёр гишүүний өрсөлдөөн гэж харахаас илүүтэйгээр АН-ын удирдлага парламент дахь бүлгийнхээ бодлого, шийдвэрт хэр хэмжээнд нөлөөлж чадах вэ гэдгийг харуулах сорилт гэж үзэж болох юм.
Эцсийн шийдвэр бүлгийн гишүүдийн санал хураалтаар гарна. Урьдчилсан саналаар Б.Түвшинг давуу буйг харуулсан ч өнөөдрийн хуралд оролцох гишүүдийн байр суурь, санал хураалтын эцсийн дүн л шийдэх нь ээ.