Алайжа Кай (Alijah Kai) одоо мөрөөдлөөрөө амьдарч яваа аж. Тэр Netflix-ийн амжилттай A Different World цувралын шинэ хувилбарт тоглодог бөгөөд цуврал нээлтээ хийснээс хойш хэдхэн хоногийн дараа  тухайн кино/цувралыг 2-р улирал (Season 2)-аар үргэлжлүүлэн хийхээр болсныг албан ёсоор зарлажээ.

Кайн ээж бол алдарт жүжигчин Tichina Arnold аж. Кай багаасаа л урлагийн салбарт өсөж, ээжийгээ мөрөөдлөө биелүүлж, жүжигчний карьераа хэрхэн бүтээж байгааг дэргэдээс нь харж өсжээ. Гэхдээ Холливудын алдартай ээжтэй байна гэдэг амьдрал нь амар, дардан байсан гэсэн үг биш аж.

Ээж нь охиноо багаас нь "өөрийнхөө хөл дээр бат зогсож сурах"-д нь тусалсаар иржээ. Бүр “холбоосыг эрт тасалсан” гэж хэлж болохоор эрт бие даалгасан байна. 

18 насны төрсөн өдөр

Кай 2024 онд өгсөн ярилцлагадаа нэг хөгжилтэй явдлын талаар ярьжээ. Тэр 18 насныхаа төрсөн өдөр BET-ийн киноны зураг авалтаа дуусгасан байна. Зураг авалт Атланта хотод болсон бөгөөд ээж нь ч мөн тэнд охинтойгоо хамт амьдардаг байртай байжээ.

Кайн ээж төрсөн өдрөөр нь охиндоо гэнэтийн бэлэг барьсан байна. Кай “Аав маань хүрээд ирсэн, дараа нь ээж ирээд бид гурав хамт хоол идсэн. Тэгээд ээж надад Coogan данснаас маань мөнгийг минь авч өгсөн” гэжээ.

Kai тэр мөнгийг хараад ихэд гайхсан аж. Тэр “Би ийм их мөнгө урьд нь хэзээ ч харж байгаагүй. ‘Би одоо үүгээр юу хийх вэ?’ гэж бодсон. Тэгээд ‘Өө, би одоо дэлхийгээр аялж болно шүү дээ’ гэж бодсон” аж.

Тэр үед Кай мөнгөө аваад аялна гэж төлөвлөж байжээ. Энэтхэг явна, Токио явна, Австрали явна гэж бодож байсан гэнэ. 

Харин гэртээ харих замд...

Тэр ээжтэйгээ машинаар гэр рүүгээ буцаж явтал гэнэт ээж нь “Аан тийм, чи маргааш гэхэд юмаа нүүлгээрэй. Чи одоо өөрийнхөө байранд нүүж орно” гэж хэлжээ.

Kай бүр алмайрч орхисон байна. Тэр “Ээжийн өөрөө шийдсэн хэрэг байсан. Техникийн хувьд намайг гэрээсээ хөөсөн. Одоо харин би ээжийнхээ мөнгөөр амьдарч байгаа”

Эхэндээ баярласан ч...

Уг нь Kай багаасаа л нэг өдөр гэрээсээ гарч, өөрийн гэсэн амьдралтай болохыг мөрөөддөг байжээ. Тиймээс эхэндээ “Ямар гоё юм бэ!” гэж бодсон байна. Гэтэл удалгүй “Та надаас салах гээд байгаа юм уу? Намайг өөр дээрээ байлгамааргүй, намайг санахаа больчихсон юм уу?” гэж ээжээсээ асуужээ.

Харин ээжийн хариулт нь үнэхээр товч: “Чи 18 хүрчихсэн, хонгор минь. Одоо өөрөө учраа ол”.

Гэвч хожим ойлгожээ

Эхэндээ энэ бүхэнд дасахад амаргүй байсан ч Kай хожим нь ээждээ талархдаг болсон тухайгаа ярьжээ. Ээж нь түүнийг амьдралд бэлдэж, өөрийнхөө хөл дээр бат зогсохыг шаардсан нь түүнд бие даасан байдал, өөрийн амьдралаа өөрөө шийдэх чадвар өгсөн гэж тэр үздэг аж.

Мөн ээж нь карьерынхаа турш маш их хөдөлмөрлөсөн учраас өөрийн гэсэн орон зайтай болж, амьдралаа өөрийн хүссэнээрээ эдлэх эрхтэй гэж Kай ойлгодог болсон байна.

Эх сурвалж: PARADE