Женнифер Лоуренс (Jennifer Lawrence) үсээ дахин өөрчилснийг фэнүүд нь жижиг деталиас нь анзаарсан байна. Тэрбээр  үснийхээ өчүүхэн өөрчлөлтөөр л төрхөө хэр их өөрчилж болдгийг дахин харуулжээ.

Өдгөө 36 настай жүжигчин бүсгүй есдүгээр сарын 29-нд Парисын загварын долоо хоногийн үеэр болсон Dior-ийн 2027 оны хаврын коллекцийн шоунд оролцохдоо өөрийнхөө сүүлийн үеийн духны үсний засалтыг дахин өөрчилсөн байсан аж.

Тэр урт, зөгийн балны шаргал өнгөтэй үсээ сул долгиолуулсан байсан ч хамгийн их анхаарал татсан зүйл нь духан дээрх үс буюу чёлк байж. Энэ удаагийн чёлк нь өмнөхөөсөө илүү богино, духыг илүү тод харагдуулж байжээ.

Шинэ чёлк нь хөмсгөөс нь ойролцоогоор нэг инч (2.5 см) дээш байрласан бөгөөд нарийн, сиймхий ширхэгүүд нь нүүрний хүрээг зөөлрүүлж өгчээ. Үсчин Matthew Sosnowski түүний чёлкийг бага зэрэг текстуртай болгож, зориудаар “амьд, хэт янзлаагүй” мэт харагдуулсан гэж British Vogue мэдээлсэн байна.

Гэхдээ хамгийн сонирхолтой нь, Женнифер Лоуренс хэдхэн долоо хоногийн өмнө өөр шинэ чёлктэй болсон байжээ. Есдүгээр сарын эхээр алдарт үсчин Chris Appleton түүнд “butterfly bangs” буюу “эрвээхэйн далавч шиг чёлк” хийж өгсөн аж. Тэр засалт нь гол хэсгээрээ богино, хөнгөн бөгөөд хоёр тийшээ задран хацарны ясны зүг өтгөрдөг онцлогтой байжээ.

Лоуренс сүүлийн жилүүдэд чёлкны олон янзын хувилбар туршиж байгаа бөгөөд бараг л “чёлкны хамелеон” гэж хэлж болохоор болжээ. Тэр өмнө нь Jane Birkin-ийн хэв маягтай чёлк, curtain bangs буюу хоёр тийшээ хөшиг шиг салдаг чёлк, U хэлбэрийн чёлк зэрэг олон төрлийг туршиж байсан аж.

Харин энэ удаагийнх нь илүү энгийн, цэвэрхэн хувилбар бөгөөд богино хэсгүүд нь нүдийг нь тодотгож, харин урт үсийг нь бараг хэвээр нь үлдээжээ.

Dior-ийн шоун дээр

Лоуренс шинэ чёлкоо нарийн торон эмжээртэй цайвар цэнхэр slip dress буюу биеийн галбирыг тодотгосон, нимгэн даашинзтай хослуулжээ. Түүний нүүр будалт, ерөнхий төрх ч мөн энгийн бөгөөд цэвэрхэн байсан байна. Эцсийн үр дүн нь хэт сүртэй өөрчлөлтгүй мөртлөө өмнөхөөсөө мэдэгдэхүйц өөр төрхтэй болжээ.

Jennifer Lawrence-ийн чёлкны 4 үе

  • 🌿 Jane Birkin — “зөөлөн, дур булаам, бага зэрэг нууцлаг”
  • 🪟 Curtain bangs — “эмэгтэйлэг, дэгжин, хамгийн зохицолтой”
  • 🦋 Butterfly bangs — “секси, чөлөөтэй, загварлаг”
  • ✨ Одоогийн богино wispy bangs — “өөртөө итгэлтэй, орчин үеийн, жаахан сахилгагүй”

Эх сурвалж: PARADE