Канадын реппер Дрейкийн онлайн болзооны шоуны ялагч болсон Pinkchyu буюу “Goth Baddie” хочоороо танигдсан Лин Ламарын хэдэн жилийн өмнөх гэрэл зургууд цахим орчинд дахин тарж, олны анхаарлыг татжээ.

Pinkchyu нь готик хэв маягаараа цахим орчинд танигдсан контент бүтээгч бөгөөд Дрейкийн зохион байгуулсан болзооны шоунд 19 эмэгтэйг давж, ялагч болсон байна.

Түүний шоуны дараах алдартай болсон шалтгаануудын нэг нь өвөрмөц готик дүр төрх. Гэхдээ зарим цахим хэрэглэгч түүнийг жинхэнэ готик хэв маягийг баримталдаг бус, харин контентынхоо нэг хэсэг болгон уг дүр төрхийг ашигладаг гэж шүүмжилжээ.

Сүүлийн өдрүүдэд тархсан хуучны зургууд түүний гадаад төрх цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдсөнийг харуулсан байна. Хэдэн жилийн өмнөх зургууд дээр ч тэрбээр чокер зүүсэн байсан ч өнөөгийнхөөс харьцангуй өөр төрхтэй байжээ.

Drake's 'Goth Baddie' looks completely different in old photos (X)
Дрейкийн “Goth Baddie”-гийн хуучны төрх олны анхаарлыг татав

Дрейктэй үерхэж байгаа гэх яриа

Pinkchyu Дрейкийн болзооны шоунд түрүүлсний дараа тэднийг үерхэж байгаа гэх цуу яриа цахим орчинд тархах болсон.

Дрейк түүнд зориулан Торонто хотын Casa Loma цайзад болзоо зохион байгуулсан гэх мэдээлэл гарсан бөгөөд дараа нь Pinkchyu репперийн “Princess” дууны клипэнд тоглосон байна.

Харин тэд албан ёсоор үерхэж байгаа эсэхийг асуухад Pinkchyu шууд хариулаагүй, “Найзууд маань мэдэж байгаа, юу ч битгий хэл гэсэн” хэмээн хариулжээ.

Мөн Дрейк Pinkchyu-ийн ээжид байшин авч өгөхөөр амласан гэх мэдээлэл гарсан бөгөөд уг амлалт нь хэрэгжих шатандаа байгаа талаар Pinkchyu хэлсэн байна.

Насны талаарх эргэлзээ

Pinkchyu before and after her Goth transformation (X/Instagram/pinkchyuwu)
Pinkchyu-ийн готик хэв маягийн өмнөх ба дараах төрх (X/Instagram/pinkchyuwu)

Pinkchyu өмнө нь насныхаа талаар олон нийтэд мэдээлэхээс татгалздаг байв. Харин саяхан хийсэн шууд дамжуулалтын үеэр найз нь түүнийг 25 настай эсэхийг асуухад тэрбээр 24 настайгаа хэлж, "Миний төрсөн өдөр есдүгээр сарын 16-нд болсон" гэжээ.

Гэхдээ түүний хуучин хэрэглэгчийн нэртэй холбоотой гэх 2020 оны нэгэн пост цахимд тарж, насных нь талаар өөр таамаг гарах болсон байна. 

Эх сурвалж: UNILAD, TMZ