Банзал гэдэг нь Прадагийн хувьд Бөрберригийн тренч цув, Диорын “Bar” хүрэмтэй адил брэндийн нүүр царай болсон үндсэн загвар юм. Миучча Прада 1970-аад оны сүүлээр гэр бүлийн бизнесээ удирдан авснаас хойш энэ загвар нь түүний бараг бүх коллекцын суурь болсоор иржээ.

Прада банзалд үнэнч байдлаасаа хэзээ ч няцаж байгаагүй бөгөөд өөрөө ч A хэлбэрийн эсгүүртэй банзлаас өөр зүйл өмссөн нь ховор аж. Тэрбээр 2006 онд Чарли Роузэд өгсөн ярилцлагадаа “Банзал бол яг л футболк шиг” хэмээн хэлж байжээ. Прада банзалд төвлөрсөн загварын шоу Миланы загварын долоо хоногийг нээсний дараа энэхүү ярилцлага цахим орчинд дахин олны анхаарлыг татжээ.

The collection played with dozens of iterations of the knee-length skirt.

Прадагийн хувьд банзал бол бусад бүх хувцсыг бүтээх эхлэл аж. Цамц ч бай, ноосон цамц ч бай, юу ч байж болох нь.

Тэр “Би өмднөөс илүү банзал сонирхдог. Би үргэлж ингэж хэлдэг: өмд өмссөн эмэгтэйчүүд цүнхээ хэрхэн гоё харагдуулахад илүү анхаардаг. Харин банзалтай бол илүү ихийг хийж болно, илүү их бүтээлчээр сэтгэх боломжтой” гэж хэлжээ.

Иймд Италийн загварын ордон мягмар гарагт өөрийн хамгийн сайн хийдэг зүйлээ дахин хийсэн байна. 2027 оны хавар-зуны коллекцоо зүгээр л “The Skirt” буюу “Банзал” хэмээн нэрлэжээ.

For Prada, the skirt has always been a canvas for experimentation.

Бэлхүүснээс доош хэсэгтээ нэг л зүйлд төвлөрсөн уг коллекцын 63 төрлийн загварт нэг ч даашинз, өмд, шорт байгаагүй аж. Ийнхүү туйлын нэг чиглэлд төвлөрсөн шоуг Прада болон түүний хамтрагч захирал Раф Симонс шоуны тайлбартаа “хатуу тогтоосон хүрээнд хийсэн эрэл хайгуулын дасгал” хэмээн тодорхойлжээ.

Загварын ертөнцийнхний дуртай ганц тоон нэршлээр илэрхийлвэл - “банзал”. Тэдгээр нь саарал, хар зэрэг даруухан өнгийн хуниастай загвараас эхлээд тод флюресцент өнгийн хэсгүүдтэй хувилбар хүртэл олон янз байсан аж.

Pleated skirts with '80s color-coding.

Заримыг нь давхарлаж, хуниас болон том нум чимэглэсэн бол зарим дээр нь график зураглал хэвлэжээ. Мөн Роткогийн уран зурагтай төстэй харагдуулахын тулд өнгийг уусган будсан, бүхэлд нь талст шигтгээтэй хатгамлаар чимэглэсэн банзал ч байж.

Ихэнх загварт үйлдвэрийн зориулалттай Velcro буюу наалддаг бэхэлгээн дээр нарийн хийцтэй гоёлын чулуу тогтоосон нь Прадагийн коллекц бүрт заавал байдаг нэг төрлийн эсрэгцэл, эвдэлсэн шийдэл болжээ.

A layering of ruched bows.

Раф Симонс “Энд логикгүй мэт санагдах зүйл маш их бий. Энэ бол Прадагийн ертөнц бүхэлдээ болон энэ коллекцын хувьд чухал ойлголт” гэж хэлсэн байна. 

1980-аад оны өнгөний хослол бүхий хуниастай банзал, хуниасалж нумарсан нум чимэглэлтэй загварууд, мөн бүх төрлийн банзлыг зузаан арьсан хүрэм, эсгүүр сайтай цамц, торгомсог бра-топтой хослуулжээ.

Симонс мөн Прадагийн банзал “дангаараа бус, ялангуяа цаг хугацааны шалгуурыг хэрхэн даван туулж ирсэнд” нь татагддагаа хэлжээ. Тэр “Тэдгээрийн этгээд байдал, хэлбэр, чимэглэл - энэ бүхэнд удаан хадгалагдах загварын хэл бий” гэж хэлсэн байна.

Skirts for all occasions were paired with chunky leather jackets, tailored shirts and silky bra tops.

Олон жилийн турш эсгүүртэй өмд, спорт өмд загварын чиг хандлагыг тодорхойлж ирсний дараа банзал дахин хүчтэй эргэн ирж буй юм. Банзлын дэлхийн зах зээл 2033 он хүртэл жил бүр бараг 6.5 хувиар өсөх төлөвтэй байгаа аж.

Үүнд “quiet luxury” буюу даруухан, тансаг хэв маягаас татгалзаж, илүү хөгжилтэй, олон төрлийн хувцаслалтад шилжиж буй загварын салбарын өөрчлөлт тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байна. Гэхдээ банзалны эргэн ирэлт хүн бүрийн таашаалд нийцсэнгүй.

Нэг талаас дизайнер Дарио Витале хоёрдугаар сард Versace-д зориулан гаргасан цорын ганц коллекцоороо тухайн улирлын онцлох банзлыг бүтээсэн. Түүний загвар Энди Уорхолын бүтээлүүдээс санаа авсан хээтэй бие барьсан шулуун эсгүүрийн банзал байж.

A web of jewel embellishments at the Prada show.

Нөгөө талаас загварын салбарынхны дунд нэр хүндтэй “An Excellent Fit” подкаст саяхан “банзалны үхэл” хэмээн зарласан байна.

Financial Times сонины HTSI сэтгүүлийн редактор Жо Эллисон подкастын үеэр банзлыг хувцасны шүүгээнээсээ бүрэн хассанаа ярьжээ. Түүний хэлснээр, банзал “хэтэрхий төвөгтэй” аж.

Тэрбээр “Урт, богино хэмжээ нь янз бүр, дээр нь ямар гутал өмсөхөөс эхлээд юу хослуулах, дээгүүрээ юу өмсөхөө бодох хэрэгтэй болдог. Үүнд хэтэрхий их цаг, бодол зарцуулна. Тиймээс цаг хугацаагаа алдаж, хөрөнгө оруулалт хийх хэрэггүй юм шиг санагддаг” гэжээ.

Paired with glittering heels.

Гэвч Прадагийн хувьд чухам энэ төвөгтэй байдал нь банзлыг бүтээлч талаас нь хамгийн сонирхолтой болгодог.

Тэрбээр “Тус бүрдээ өөр өөр хувцас авч үзээд та олон санааг хооронд нь хослуулж чадна. Банзал бүрийг түүнийг өмсөж буй хүн өөр бусад хувцастай хэрхэн хослуулж, эсрэгцүүлж буйгаараа дахин шинээр бүтээж чадна. Ингэснээр банзлын утга, илэрхийлэл өөрчлөгдөж болно” гэжээ. 

Прадагийн үзэж буйгаар, банзал нь уян хатан, дасан зохицох чадвартай учраас орчин үеийн хувцас. Мөн эсрэг тэсрэг санаа, хэв маягийг хослуулах боломж олгодог байна.

Иймд Прада болон Раф Симонс нарын “The Skirt” коллекц бүтээлч байдлыг хязгаарласан тухай биш, харин ч тэд банзлыг хувь хүний өөрийн үзэл, хэв маягаа илэрхийлэх төгс хэрэгсэл болгон харуулжээ.

Эх сурвалж: CNN