Ханхүү Харри АНУ-д эргэн иржээ. Тэрбээр гэр бүлээ Их Британи руу нүүлгэснээс хойш сар ч хүрээгүй хугацаа өнгөрөөд буй.

Сассексийн гүн, 42 настай Харри есдүгээр сарын 23-ны лхагва гарагт Нью-Йорк хотод болсон Билл болон Хиллари Клинтоны Клинтоны дэлхийн санаачилгын жил тутмын уулзалтад оролцохоор АНУ-д иржээ. Ийн тэр зургаан жил гаруй хугацаанд өөрийн гэр хэмээн нэрлэж байсан АНУ-д түр хугацаагаар буцаж ирсэн байна.

Харри есдүгээр сарын 22-нд Лондонд олон арга хэмжээнд дараалан оролцсон завгүй долоо хоногийнхоо дараа Нью-Йоркт ирж, маргааш нь болох арга хэмжээний өмнөх орой хотод явж харагджээ.

Харригийн Нью-Йоркт хийсэн энэ айлчлал нь тэр болон эхнэр Меган Маркл нар хүүхдүүд болох ханхүү Арчи, (7 настай), гүнж Лилибет (5 настай) нарын хамт наймдугаар сарын 26-нд Их Британид нүүж очсоноос хэдхэн долоо хоногийн дараа болж байна.

Одоогийн байдлаар гэр бүлээрээ Лондон хотын гадна амьдарч байгаа боловч АНУ-ын Калифорни мужийн Монтесито дахь гэрээ хэвээр хадгалж байгаа аж.

Prince Harry, Duke of Sussex, attends the 2026 Clinton Global Initiative Annual Meeting at the New York Hilton Midtown on September 23, 2026 in New York City.
Ханхүү Харри 2026 оны есдүгээр сарын 23-нд Нью-Йорк хотын New York Hilton Midtown зочид буудалд болсон 2026 оны Клинтоны дэлхийн санаачилгын жилийн уулзалтад оролцож байна.

“Би энд аав хүний хувиар ирж байна”

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн долоо хоногийн үеэр зохион байгуулагдсан уг жилийн уулзалтад тайзан дээр гарсан Харри технологи хүүхдүүдэд ямар аюул учруулж болох талаар сэтгэл хөдөлгөм илтгэл тавьжээ.

Тэрбээр эцэг хүний хувийн туршлагадаа тулгуурлан ярьж, сошиал медиа хүүхдүүдэд учруулж буй хор хөнөөлийг хангалттай анхаарч шийдвэрлэж чадаагүй өмнөх алдаагаа удирдагчид дахин давтаж болохгүй гэж уриалсан байна.

Харри “Би үүнд аав хүний хувиар хандаж байна” гэж хэлжээ. Тэрбээр цааш нь “Би хүүхдүүдээ болчимгүй байдлаар бүтээгдсэн технологийн улмаас алдсан эцэг эхчүүдтэй тоо томшгүй олон удаа ярилцаж байсан хүн” хэмээн хэлсэн байна.

Харри илтгэлийнхээ төгсгөлд техникийн асуудалтай тулгарч, түүний уншиж байсан телепромптер ажиллахаа больжээ. Гэсэн хэдий ч тэр ойролцоогоор 40 минутын дараа тайзан дээр дахин гарч ирэн илтгэлээ бүрэн дуусгасан байна.

Харри энэ үеэр хошигнон “AI миний илтгэлд орчихсон бололтой. Тиймээс намайг гарч ирээд дуусгахыг хүссэн бололтой” гээд, “Хоёрдугаар хэсэгт юу тэгтлээ санаа зовж байсныг нь харах сонирхолтой байна” хэмээн үзэгчдийг инээлгэжээ.

“Энэ бол эцэг эхчүүдийн хувьд маш чухал асуудал”

Харри хоёр жилийн өмнө мөн энэ тайзан дээр гарч, эхнэр Мегантайгаа хамт Archewell сангийн хүрээнд байгуулсан The Parents’ Network санаачилгыг зарлаж байснаа дурсжээ.

Тус санаачилгыг тэд хүүхдүүд нь сошиал медиатай холбоотой туршлагаасаа болж амиа хорлосон, эсвэл ноцтой хохирол амссан гэр бүлүүдтэй уулзсаны дараа эхлүүлсэн байна.

Харри тайзан дээр ард нь байрлуулсан хүүхдүүдийн зургийг зааж “Аав хүний хувьд би та бүхэнд хоёр жилийн өмнө энд зогсохдоо надтай хамт авчирсан эдгээр хүүхдүүдийн царайг дахин сануулъя” гэжээ.

Prince Harry, Duke of Sussex, attends the 2026 Clinton Global Initiative Annual Meeting at the New York Hilton Midtown on September 23, 2026 in New York City
Ханхүү Харри 2026 оны 9 дүгээр сарын 23-нд Нью-Йорк хотод байрлах New York Hilton Midtown зочид буудалд болсон 2026 оны Клинтоны дэлхийн санаачилгын (Clinton Global Initiative) жилийн уулзалтад оролцож байна.

Тэр цааш нь “Тэр үед хэдэн зуу байсан бол одоо хэдэн мянга болсон. Хүүхдүүдийнхээ төлөө гашуудан буй мянга мянган эцэг эх байна. Биднийг хамгаалах хүсэл эрмэлзлээс маань хамаагүй хурдан өрнөсөн дижитал хувьсгалын үр дагавартай нүүр тулж буй сая сая гэр бүл байна” хэмээн хэлсэн байна.

Гэхдээ энэ удаад Сассексийн гүн зарим ахиц дэвшил гарсан шинж тэмдэг байгааг хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр "Одоо маш хурдацтай хөгжиж буй хиймэл оюун ухаантай холбоотой асуудал дээр бид өмнөх алдаагаа дахин давтаж болохгүй" гэж анхааруулсан байна.

“Сошиал медиа бидний анхаарлыг татаж сурсан. Харин AI бидний харилцаанд нэвтэрч суралцаж байна”

Харригийн хэлсэн хамгийн анхаарал татсан хэсгүүдийн нэг нь “Сошиал медиа бидний анхаарлыг хэрхэн татахыг сурсан. Харин хиймэл оюун ухаан бидний харилцаанд хэрхэн нэвтрэхийг сурч байна” гэж хэлжээ. Тэрбээр үргэлжлүүлэн “Энэ технологи зөвхөн таны анхаарлыг хүсэхгүй. Тэр таны сэтгэл хөдлөлийн холбоог хүсэж байна” гэжээ.

Харри “Бид олон жилийн турш технологийн хүүхдүүдийн анхааралд үзүүлж буй нөлөөг багасгахыг хичээж ирсэн” хэмээгээд: “Технологи тэдний харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг мэдэхийн тулд дахиад арван жил хүлээж болохгүй” гэж анхааруулсан байна.

Prince Harry smiles as he poses for a photo with his hands clasped in front of him. He is wearing a black suit, a matching bow tie, a white button-up shirt, and several medals.
Ханхүү Харри 2026 оны есдүгээр сарын 17-нд Лондон хотод болсон Invictus Games Foundation-ий анхны “Invictus Spirit Awards” шагнал гардуулах ёслолын хүндэтгэлийн оройн зоогт оролцож байна. Getty Images

Илүү ил тод байдал, хариуцлагыг шаардав

Харри сошиал медиагийн эрин үеийн сургамжуудыг шинэ технологид хандахдаа ашиглах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр "Илүү ил тод байдал, хэрэглэгчийн сонголт, тодорхой стандартууд, илүү өндөр хариуцлага шаардлагатай" гэж уриалсан байна.

Мөн технологийн бодит нөлөөг өөрийн биеэр туулсан хүүхэд, залуучуудыг энэ асуудлын хэлэлцүүлгийн төвд байлгах ёстой гэж хэлжээ.

Харри “Сайн мэдээ нь бид дарамт шахалт үр дүнтэй байдгийг баталсан. Муу мэдээ нь бид хэр удаан хүлээхэд бэлэн байдгаа мөн баталсан” гэжээ.

Тэрбээр “Технологи болон түүнийг удирдаж буй хүмүүс бидэнд дэлхийг амласаар байх болно. Харин тэдний бодитоор бий болгосон дэлхийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой” хэмээн үргэлжлүүлсэн байна.

“Энэ удаа бүгдээрээ түрүүлж хөдөлцгөөе”

Харри илтгэлээ өнгөрсөн алдааг дахин давтахгүй байхыг уриалсан үгээр өндөрлөжээ. Тэрбээр “Хоёр жилийн өмнө би эдгээр хүүхдүүдийн зургийг энд анхааруулга болгон авчирсан. Би дахин илүү олон хүүхдийн зурагтай энд буцаж ирэхийг хүсэхгүй байна. Тиймээс энэ удаа бүгдээрээ түрүүлж хөдөлцгөөе” гэж хэлсэн байна.

Britain's Prince Harry, Duke of Sussex (L), meets with winner of the Inspirational Child 4-6, Margot Jones-Billington (R) during the annual WellChild Awards at the Royal Lancaster Hotel in London on September 21, 2026.
Ханхүү Харри 2026 оны есдүгээр сарын 21-нд Лондон хотын Royal Lancaster зочид буудалд болсон жил бүрийн WellChild Awards шагнал гардуулах ёслолын үеэр “4–6 насны урам зориг өгсөн хүүхэд” төрөлд шалгарсан Марго Жонс-Биллингтонтой уулзаж байна. Aaron Chown / POOL / AFP via Getty

Харригийн гэр бүлийн амьдралд шинэ үе эхэлж байна

Харригийн АНУ-д хийсэн энэ удаагийн айлчлал нь түүний гэр бүлийн амьдралын шинэ үе эхэлж буй чухал цаг үед тохиож байна. Тэд наймдугаар сарын сүүлээр Их Британид эргэн ирж, түүнээс хойш Сассексийн гүн олон нийтийн арга хэмжээнд нэлээд идэвхтэй оролцож эхэлжээ.

Харин Меган болон хүүхдүүд нь шинэ амьдрал, шинэ сургуульдаа дасах хугацаандаа олны анхаарлаас харьцангуй хол байгаа аж.

Нью-Йоркт ирэхээсээ хэдхэн хоногийн өмнө Харри PEOPLE сэтгүүлд ярилцлага өгөхдөө Их Британид буцаж ирсэндээ баяртай байгаагаа хэлжээ.

Есдүгээр сарын 17-нд болсон анхны Invictus Spirit Gala Dinner and Awards арга хэмжээний үеэр Их Британид хэр дасаж байгаа талаар нь асуухад Харри “Британийн нутаг дэвсгэр дээр эргэн ирсэн минь сайхан байна” гэж хариулсан байна.

Нэг долоо хоногт дөрвөн удаагийн олон нийтийн арга хэмжээ

Нью-Йоркт хийсэн энэ айлчлал нь Харригийн нэг долоо хоногийн хугацаанд оролцсон дөрөв дэх олон нийтийн арга хэмжээ болжээ. Түүний сүүлийн үеийн үйл ажиллагаанууд нь олон жилийн турш дэмжиж ирсэн зорилго, санаачилгуудтай нь холбоотой байна.

Invictus-ийн арга хэмжээний дараа тэр есдүгээр сарын 21-нд Лондонд болсон WellChild Awards-т оролцоод, дараа нь АНУ руу явжээ.

АНУ-Их Британийн хоорондох амьдрал үргэлжилнэ

Харригийн энэ удаагийн аялал нь Сассексийн гүн болон гүнгийн ахайтан хоёрын хоёр тив дамнасан амьдрал үргэлжилж буйг мөн харуулж байна. Гэр бүл нь Их Британид шинэ үндсэн байр суурьтай болсон ч тэд Калифорнийн Монтесито дахь гэрээ хадгалж байгаа, АНУ-д ажил хэргийн холбоотой, буяны үйл ажиллагааны холбоотой, мөн хувийн харилцаа, амьдралын холбоотой хэвээр байгаа аж.

Харри өмнө нь ч сошиал медиагийн аюулын талаар ярьж байсан

Харри өмнө нь 2024 онд Клинтоны дэлхийн санаачилгын уулзалтад оролцож, залуу хүмүүст сошиал медиа ямар хор хөнөөлтэй нөлөө үзүүлж болох талаар илтгэл тавьж байсан. Тэр үед Харри “Эдгээр платформууд донтуулах зорилгоор бүтээгдсэн” гэж хэлжээ.

Мөн “Залуу хүмүүсийг ямар ч утгагүй, эцэс төгсгөлгүй, мэдээ алдуулам гүйлгэж үзэх үйлдлээр тэнд байлгаж, ямар ч хүүхэд үзэх ёсгүй контентоор тасралтгүй хангадаг” хэмээн шүүмжилсэн байна.

Энэ жилийн Clinton Global Initiative юуны тухай байв?

Энэ жилийн Клинтоны дэлхийн санаачилгын уулзалт “How Do We Get It Right?” - “Бид үүнийг хэрхэн зөв хийх вэ?” гэсэн сэдвийн дор зохион байгуулагджээ.

Уг уулзалтад дараах асуудлуудыг хэлэлцэхээр улс төр, бизнес, нийгмийн салбарын удирдагчид болон олон нийтэд танигдсан хүмүүс цугласан байна. Үүнд: 

- хиймэл оюун ухаан
- уур амьсгалын өөрчлөлт
- эрчим хүчний тэсвэртэй байдал
- ардчилал
- хүмүүнлэгийн тусламж
- эдийн засгийн боломж
- эрүүл мэнд багтжээ.

Оролцогчдын дунд Крисси Тейген, Билл Най болон LinkedIn-ийг хамтран үүсгэн байгуулагч Рид Хоффман нар мөн байжээ.

Эх сурвалж: PEOPLE