Монакогийн гүнж Александра эмээ, Холливудын жүжигчин асан, Монакогийн гүнж Грейс Келлигийн 1962 онд өмсөж байсан алдарт Givenchy даашинзыг 60 гаруй жилийн дараа дахин өмсжээ.
Шаланд шүргэсэн урт, алтлаг чимэглэлтэй, тод шар өнгийн уг даашинзыг Грейс Келли 1962 онд Испанийн ирээдүйн хаан Хуан Карлос, хатан хаан София нарын хуримын арга хэмжээнд өмсөж байжээ.
Өдгөө 27 настай гүнж Александра уг хувцсыг дахин өмсөж, цахим хуудастаа “Givenchy-ийн архивын даашинзтай шар өнгийн уур амьсгал” хэмээн нийтэлсэн байна.
Грейс Келли алдарт загвар зохион бүтээгч Юбер де Живаншитэй олон жилийн турш хамтран ажиллаж, түүний загваруудтай нэр нь салшгүй холбоотой болсон билээ.
Александра өмнө нь ч эмээгийнхээ хувцсыг өмсөн, түүний загварын өвийг үргэлжлүүлж байжээ.
Эх сурвалж: PARADE