Дэлхийн гоо бүсгүчүүдийн хамгийн нэр хүндтэй олон улсын тэмцээнүүдийн нэг болох 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох үндэсний ялагчаар Энхболдын Энхдэлгэрэх тодорчээ.
Өдгөө 29 настай Э.Энхдэлгэрэх “Билиг” дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр, мөн Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг реклам, сурталчилгааны менежмент мэргэжлээр тус тус төгссөн байна. Тэрбээр гоо сайхны салбарын олон улсын хамгийн том тайзны нэгэнд эх орноо төлөөлөх эрхийг авчээ.
“Miss Universe Mongolia”-ийн үндэсний ялагч
“Miss Universe Mongolia 2026” тэмцээний албан ёсны санал хураалтын хуудаст Энхболдын Энхдэлгэрэхийн нэр бүртгэгдсэн бөгөөд уг тэмцээн Монгол Улсыг 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд төлөөлөх үндэсний ялагчийг тодруулах зорилготой байв.
“Miss Universe” нь зөвхөн гоо сайхны шалгаруулалтаар хязгаарлагдахгүй, оролцогч бүсгүйчүүд өөрсдийн улс орныг төлөөлөн соёл, нийгмийн санаачилга, хувь хүний үзэл бодол, олон улсын харилцааны орчинд өөрийгөө илэрхийлдэг дэлхийн хэмжээний тэмцээн юм.
Э.Энхдэлгэрэхийн хувьд энэхүү оролцоо нь зөвхөн тайзнаа гарах бус, Монгол Улсын нэр, монгол бүсгүйчүүдийн дүр төрх, эх орныхоо соёл, уламжлал, онцлогийг дэлхийн үзэгчдэд таниулах боломж билээ.
Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тайзнаа дуурсгахыг зорьж буй гоо бүсгүй Э.Энхдэлгэрэхдээ амжилт хүсье! 🇲🇳👑