Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа.

Тэрбээр "Өвөлжилтийн бэлтгэл ажил болон томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед авах хариу арга хэмжээ, бэлэн байдал, цаг үеийн асуудлаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа

Энэ төвд тулгамдаж буй эрчимт эмчилгээний тоног төхөөрөмж, хөнгөвчлөх тасгийн эмчилгээний засвар, тус эмнэлгийн дэргэд баригдах хүчил төрөгчийн үйлдвэр барих ажлыг цаг алдалгүй эхлүүлэхийг хамгийн боломжит хувилбараар шийднэ.

Өвдсөний дараа бус өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь чухал тул нийслэлийн хэмжээнд “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аяныг эхлүүлсэн.

Та өөрт хамгийн ойр өрхийн эмнэлэг, эрүүл мэндийн төвд хандаж вакциндаа хамрагдахыг уриалж байна. Бид энэ өвөл эх, хүүхдийг коридорт эмчлүүлэхгүй байх нөхцөл боломжоор хангахаар төрөлжсөн эмнэлгүүдийг бий болгон ажиллаж байна" гэв.