Кэти Мёрфи KFC-ийн машины зогсоол дээр хүүхдээ төрүүлэх гэж буйгаа ойлгох үедээ хүүдээ өгөх нэрээ хэдийнэ бодчихсон байжээ.
Өнгөрсөн наймдугаар сарын 29-нд 33 настай Кэти өөрийн нөхөр 32 настай Стивен Кирбигийн хамт эмнэлэг рүү явж байхдаа хүүхэд нь хариугүй төрөх гэж буйг ойлгосон байна.
Тэд Их Британийн Бромсгров хотод, A38 замын хажуу дахь KFC рестораны машины зогсоолд орж зогсон, Стивен түргэн тусламж дууджээ. Гэвч хэдхэн хормын дараа Кэти хүүгээ машинд төрүүлжээ.
Стивен 21:35 цагт үргэн тусламжийн эмч, ажилтнуудыг ирэхээс өмнө бяцхан хүүгээ өөрөө эх барьж авсан байна.
Коди мэндэллээ
Кэти, Стивен хоёр хүүдээ Коди гэж нэр өгчээ. Кэти SWNS-д ярихдаа “Түргэн тусламжийн диспетчер биднийг хаана байгааг тогтоох гэж оролдож байсан. Бидний хэлж болох цорын ганц тодорхой газар нь KFC байсан. Хань маань машины зогсоол руу орж, зорчигчийн талд очин, хаалгыг онгойлгох үедээ хүүгээ яг цагт нь тосож авсан” хэмээн ярьжээ.
:max_bytes(150000):strip_icc():focal(742x413:744x415):format(webp)/Katie-Murphy-KFC-baby-091726-4-226c24716c9c40ba97dc41acdbe44d7c.jpg)
Тэрбээр цааш нь “Аз болоход түргэн тусламж удалгүй ирсэн. Гайхалтай ажилтнууд биднийг шууд эмнэлэгт хүргэсэн. Харин болсон үйл явдалд цочирдсон нөхөр маань араас машинаар дагаж ирсэн” гэжээ.
Бяцхан Коди ойролцоогоор 3.4 кг жинтэй төрсөн байна. Хүү Коди гэдэг нэрээс гадна “Colonel Cody” буюу “Хурандаа Коди” гэсэн хөгжилтэй хочтой болсон байна.
“Хурандаа Коди”
Кэти “Бид эх баригч, эмнэлгийн ажилтнуудын дунд нэлээд алдартай болсон. Тэд бүр оройн хоолондоо KFC захиалсан” гэж инээд алдан ярьжээ. Мөн гэр бүлийнхэн нь Коди анхны төрсөн өдрөөрөө KFC-д очиж, бүр тэнд анхны амралтын өдрийн ажлаа хийх тухай хошигнон ярилцжээ.
Кэти “Бид түүнийг ‘Хурандаа Коди’ гэж дууддаг. Энэ хоч насан туршид нь үлдэх байх гэж бодож байна” хэмээн хэлсэн байна.
Тэрбээр мөн “Энэ төрөлт миний төсөөлж байсан шиг биш байсан. Гэхдээ туулсан бүх өвдөлт үнэ цэнтэй байлаа. Харин тэр өсөж том болоод, сургуулийнхаа найзуудад ярих үнэхээр хачин түүхтэй боллоо” гэжээ.
Төрөхөөс өмнө юу болсон бэ?
Кэтигийн хань Стивенийн хэлснээр, тэд тэр өдөр хүүхэд удахгүй төрөх гэж байгааг хэдийнэ мэдэрч, өглөө нь эмнэлэгт очсон байна. Гэвч эмч нар Кэти болон хүүхдийн биеийн байдал хэвийн байна гэж үзээд, тэднийг гэртээ харихыг зөвлөжээ.
Кэти гэр хүртэлх бүх замын турш төрөхийн өвдөлт буюу базлалт мэдэрч байсан байна. Стивен “Гэртээ ирсний дараа өвдөлт нь улам хүчтэй болсон. Гэхдээ Кэти дахин эмнэлэг рүү очоод буцахаас айж байсан учраас шууд явахыг хүсээгүй” гэж тайлбарлажээ.
Гэвч оройн 21.00 цагийн орчимд Кэти маш их өвдөж эхэлсэн тул тэд явахаар шийдээд, эмнэлэг зүглэн хөдөлсөн байна. Стивенийн хэлснээр, эмнэлэг хүртэл машинаар явахад ойролцоогоор 30 минут шаардлагатай байжээ.
:max_bytes(150000):strip_icc():focal(692x512:694x514):format(webp)/Katie-Murphy-KFC-baby-091726-7-5dd6cb84ed114343951aac7c44c6425e.jpg)
Замын хагаст хүрэх үед Кэти “Ямар нэгэн зүйл мэдрэгдэж байна. Хүүхэд одоо төрөх гэж байна” гэж хэлсэн аж. Стивен тэр үед түргэн тусламжийн диспетчертэй утсаар ярьж байжээ. Гэвч тэд A38 хурдны зам дээр явж байсан тул машинаа зогсоох тохиромжтой газар олдохгүй байсан байна.
Стивен тэдний байнга ордог KFC рестораныг олж харжээ. Тэр “Аз болж бидний байнга очдог KFC-г харсан. Тэгээд машины зогсоол руу орсон” гэж ярьсан байна.
Бүх зүйл маш хурдан болж өнгөрчээ
Тэд машинаа зогсоомогц Кэти хүүхдийнх нь толгой гарч ирж буйг мэдэрсэн байна. Стивен машинаас яаран гарч, нөгөө тал руу гүйж очоод бяцхан хүүхдээ тосож авчээ. Кэти “Бүх зүйл маш хурдан болсон. Аз болоход тавхан минутын дараа түргэн тусламж ирж, биднийг эмнэлэгт хүргэсэн” гэжээ.
Хэдийгээр Коди аавынхаа машинд, маш гэнэтийн байдлаар хорвоод мэндэлсэн ч эрүүл саруул, бие нь маш сайн байгаа аж.
:max_bytes(150000):strip_icc():focal(669x464:671x466):format(webp)/Katie-Murphy-KFC-baby-091726-3-da6ffcc9957048c9b6db28e3a7fef4bc.jpg)
KFC-гээс ч баяр хүргэв
KFC-ийн төлөөлөгч уг явдлын талаар ярихдаа “Кодигийн мэндэлсэн газар болж чадсанд бид баяртай байна. Бүх гэр бүлд нь асар их хайр илгээж, баяраа тэмдэглэхэд нь зориулан KFC-ийн бэлэг дурсгалын зүйлс болон ваучерууд өгөх гэж байна. Энэ үйл явдлыг тэмдэглэхээр тэднийг дахин хооллохоор ирэхийг тэсэн ядан хүлээж байна” гэжээ.
Эх сурвалж: PEOPLE