Монголын рок хөгжмийн “Хурд” хамтлаг үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойг угтан Монголд анх удаа олон улсын жишиг, дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний “Норсон зүрх” мюзиклийг үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байгаа аж.
Тус бүтээлийг цаашид олон улсын тайзнаа гаргаж, Англи, Баруун Европ болон Зүүн Өмнөд Азийн орнуудад тоглуулахаар төлөвлөжээ.
“Норсон зүрх” мюзиклийн төслийн Монгол багт Монголын рок хөгжмийн “Хурд” хамтлагийн уран бүтээлчид болон театр, хөгжмийн салбарын нэр хүндтэй уран бүтээлчид багтжээ.
Төслийн уран бүтээлчдийн баг
Төслийн санаачлагч: Төрийн соёрхолт “Хурд” хамтлаг
Ерөнхий продюсер: Гавьяат жүжигчин Д.Отгонбаяр — Төрийн соёрхолт “Хурд” хамтлагийн гитарчин
Продюсер: Ж.Өнөрмаа — ИБУИНХУ дахь Монгол Улсын Соёлын элч, продюсер
Төслийн менежер, гүйцэтгэх продюсер: О.Мөнхтуул — “Хурд” хамтлаг
Ерөнхий найруулагч: Б.Даваасүрэн — “Про” театрын найруулагч, жүжигчин
Уран сайхны удирдаач: Б.Анхбаатар — “Про” театрын найруулагч, жүжигчин
Хөгжмийн найруулагч: Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Чинбат
Зохиолч: Х.Чойдогжамц
Зөвлөх: Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар