Барак Обама гэр бүлийн хайртай нохой Саннигаа үүрд алдсан тухай гунигтай мэдээгээ хуваалцжээ. Тэрбээр есдүгээр сарын 16-нд X платформд нийтэлсэн мэдэгдэлдээ Санниг гэр бүлийнхээ нэг хэсэг байсанд талархаж, хамт өнгөрүүлсэн дурсамжуудаа эргэн санасан байна.

Санни 2013 онд Обамагийн гэр бүлд ирсэн үеэс эхлэн Цагаан ордонд амьдарч, гэр бүлийн өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болжээ. Обама Санниг анхны нохой Бо-гийн хамт хайрлан өсгөсөн бөгөөд Саннигийн эрч хүчтэй, тоглох дуртай зан чанар гэр бүлийнхэнд нь үргэлж баяр баясал авчирдаг байсан тухай дурсан ярьсан байна.

Санни нохой маш хөдөлгөөнтэй, хөгжилтэй, хашааны хашлага дээгүүр харайж, эргэн тойрноо сониучирхан шинжих дуртай байжээ. Бо амттан идэхийг илүүд үздэг байсан бол Санни тоглох илүү их сонирхолтой байсан аж.

Image

Тэр Малиа, Саша хоёрт онцгой хайртай, гэрийн ажилтнуудыг даган явж, Бо-г хамгаалах мэтээр үргэлж дэргэд нь байдаг байжээ. Мөн Санни бусад нохойноос илүүтэй хүмүүстэй нөхөрлөх дуртай, ус уухдаа нэлээд замбараагүйтдэг хөгжилтэй зуршилтай байсан аж.

Sunny Obama нь Португалийн усны нохойн үүлдрийнх бөгөөд 2013 онд Обамагийн гэр бүлд иржээ. Түүний өмнө гэр бүлийн анхны нохой болох Бо Цагаан ордонд амьдарч байсан. Хоёр нохой Обамагийн гэр бүлийн амьдралын олон сайхан мөчийг хамтдаа бүтээжээ. Саннигийн үхэл Обамагийн гэр бүлд төдийгүй түүнийг олон жилийн турш хайрлан дагаж ирсэн хүмүүст ч гунигтай мэдээ болсон байна.

Эх сурвалж: UNILAD