УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн Монгол Улсын 2026 оны төсвийн тодотгол болон холбогдох бусад хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дуусгалаа.
Ээлжит бус чуулганыг 2026 оны төсвийн тодотголыг шуурхай хэлэлцэн батлах зорилгоор зарласан. Энэ хүрээнд төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалт болон төрийн санхүүтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн юм.
Гэвч өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон Төсвийн байнгын хороо гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хуралдаж чадаагүй. Үүний улмаас төсвийн тодотголын асуудлыг хэлэлцэх хуваарь хойшилж, ээлжит бус чуулганы үйл ажиллагаанд тодорхой хэмжээний саад учирсан байна.
Дээрх байнгын хороод өнөөдөр хуралдаж, Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Мөн төсвийн тодотголтой уялдуулан хэлэлцэх шаардлагатай холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцсэн байна.
Улмаар УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотгол болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дуусган, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв.
Төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгээр гишүүдээс гаргасан санал, зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон байнгын хороодын дүгнэлтийг эцэслэн хэлэлцэх юм. Үүний дараа хуулийн төслүүдийг батлах эсэх асуудлыг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэхээр төлөвлөж байна.
Энэ үеэр УИХ-ын дарга С.Бямбацогт ээлжит бус чуулганы үйл ажиллагааг хааж буйг мэдэгдлээ.
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Хүндэт ард иргэд ээ,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Монгол улсын Ерөнхий сайд аа,
Одоогоос яг 7 хоногийн өмнө улс орны эдийн засаг, төсөвт тулгарч буй бодит хүндрэл, нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн улсын төсвийн тодотголыг хэлэлцэж эхэлсэн.
Төсвийн тодотголоор улсын төсвийн зардлыг танах, хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах, түлш, шатахууны нөөц бүрдүүлэх, эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах, цалин тэтгэврийг нэмэгдүүлэх зэрэг иргэдийн амьдралд тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэж эхлээд байна.
Төсвийн тодотголын тооцооллыг сайтар нягтлан үзэх, хийдэл дутагдлыг нь засаж залруулах зүйл байхыг үгүйсгэхгүй. Үүнийг ирц, оролцоо, идэвх санаачилгатай байж, эрүүл мэтгэлцээний зарчмаар оновчтой шийдэл, хувилбар дэвшүүлэн урагш ахиулах ёстой болохоос улдан чангааж хойш сууснаар асуудал шийдэхгүй. Өрхийн орлогыг үнийн өсөлтөөс хамгаалах, хүнс болон түлш, шатахууны стратегийн нөөц бүрдүүлэх, төр хэмнэлтийг өөрөөсөө эхлүүлэх төсвийн тодотголоо яаралтай хэлэлцэн батлах шаардлагатай байна.
Эрхэм гишүүд ээ
Ард түмэн та биднийг цалин тэтгэврээ нэмэх, түлш шатахууны дутагдал, цахилгаан эрчим хүчний хязгаарлалтыг хэрхэн шийдэхийг нүд цавчилгүй харж байгаа бөгөөд асуудлыг шийдэхгүй алдсан цаг хугацааны төлөөс монгол айл өрх бүрд орлогын хомсдол, аж ахуйн нэгж бүрд санхүүгийн дарамт нэмж байгаа гэдгийг эрхэм гишүүд ойлгож байгаа байх аа.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу есдүгээр сарын 15-нд Монгол Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган эхлэхтэй холбогдуулан ээлжит бус чуулганыг хуульд заасны дагуу ийнхүү өндөрлүүлж байна.
Намрын ээлжит чуулганаар төсвийн тодотгол болон улс орны өмнө тулгамдсан олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр хүлээгдэж байгаа тул нийт гишүүдээ хуралдаандаа идэвхтэй оролцож зөв мэргэн шийдвэр гаргахыг хүсье.
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хаасныг мэдэгдье.Хүндэт ард иргэд ээ,

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хаасныг мэдэгдье.