Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогод тусгасан хамгийн чухал асуудал нь агаарын бохирдлыг бууруулах шийдэл. Утааг нэг л аргаар биш голомт тус бүрээр нь шийдэхээр бид ажиллаж байна.
Агаарын бохирдлын хамгийн өндөр нөлөөтэй 73,860 өрхийг гурван үндсэн бүсээр ялгаж, дахин төлөвлөж, ногоон халаалт, шингэрүүлсэн хийн зуух, цахилгаан халаалтын шийдлээр янданг устгана.
-100-4,200 кВт хүчин чадалтай уурын зуухнуудаас наймыг хийн түлшинд шилжүүлсэн. 2028 онд багтаан 273 уурын зуухыг бүгдийг хийн түлшинд шилжүүлнэ. Нэг уурын зуух 2000 өрхийн яндантай тэнцэж байгаа учир цаашид хотод дахин уурын зуухны зөвшөөрөл олгохгүй.
-Багануурын үйлдвэрлэл, технологийн паркт нүүрс-пиролизийн үйлдвэр байгуулах төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр эхлүүллээ. Энэ үйлдвэр 2028 онд ашиглалтад орж, жил бүр гадагшаа урсдаг 300 тэрбум төгрөг эх орондоо үлдэнэ.
-Агаарын бохирдлын 30 гаруй хувийг автомашины яндангаас гарч буй утаа тортог эзэлж байна. Энэ асуудлыг цахилгаан машины хэрэглээгээр л шийднэ. Тиймээс нийслэлийн 14 байршилд 38цэнэглэгчтэй “Ногоон өртөө”-г ашиглалтад оруулсан. Цаашид цахилгаан автомашиныг авто зам ашигласны төлбөрөөс 100 хувь чөлөөлнө. Зогсоолын эхний хоёр цагийг үнэгүй болгоно. Цахилгаан машины тоог 50 мянгад хүргэнэ.
Агаарын бохирдлыг шийдвэрлэхэд хувийн хэвшилтэйгээ хамтарна" гэв.