“Mother Monster” буюу “Мангас ээж” хэмээн шүтэн бишрэгчдэдээ нэрлэгддэг Леди Гага энэ удаа жинхэнэ утгаараа ээж болжээ.

Өдгөө 40 настай, Грэммийн шагналт дуучин Леди Гага сүйт залуу Майкл Поланскийн хамт анхны хүүхдээ өлгийдөн авсан талаар PEOPLE сэтгүүлд эх сурвалж мэдээлжээ. Дуучны төлөөлөгчид уг мэдээлэлтэй холбоотойгоор тайлбар өгөөгүй бол энэ мэдээг Page Six анх мэдээлсэн байна.

Леди Гага өмнө нь ээж болох хүсэлтэйгээ хэд хэдэн удаа ярьж байв. Тэрбээр 2019 онд YouTube-д нийтэлсэн ярилцлагадаа ирээдүйн 10 жилийн төлөвлөгөөнийхөө талаар “Би илүү олон кинонд тоглож, хүүхэдтэй болохыг хүсэж байна” хэмээн хэлж байжээ.

Lady Gaga and Michael Polansky on Sunday, February 16, 2025

Мөн 2020 онд InStyle сэтгүүлд өгсөн ярилцлагадаа гэр бүлтэй болох хүсэлтэйгээ илүү дэлгэрэнгүй хуваалцсан байдаг.

Тэр “Би хүүхэдтэй болохыг маш их хүсэж байна. Ээж болохыг тэсэн ядан хүлээж байна. Хүний бие дотор шинэ амьдралыг тээж, өсгөж, улмаар хорвоод мэндлүүлээд, түүнийг өсгөж, хамгаалах нь үнэхээр гайхалтай зүйл биш гэж үү?” гэж хэлжээ.

Тэрбээр өөрийгөө олон жилийн турш шүтэн бишрэгчдийнхээ хувьд нэгэн төрлийн “Mother Monster” буюу “Мангас ээж” болсон хэмээн хошигнон ярьж байсан удаатай билээ.

Өнгөрсөн 2025 онд The Late Show with Stephen Colbert нэвтрүүлэгт оролцохдоо “Миний үнэхээр хүсэж байгаа зүйл бол ээж болох. Энэ миний дараагийн гол дүр байгаасай гэж найдаж байна” хэмээн хэлсэн аж.

Lady Gaga walking with Michael Polansky, an agent, and her baby in a carrier.

Майкл Полански гэж хэн бэ?

Леди Гага болон Майкл Полански нарын харилцаа 2020 онд олон нийтэд ил болсон. Тэд Лас Вегаст болсон шинэ жилийн үдэшлэгийн үеэр үнсэлцэж буй зургаа авахуулснаар анх олны анхаарлыг татсан бөгөөд удалгүй 2020 оны “Super Bowl”-ийн үеэр хамтдаа харагджээ. COVID-19 цар тахлын үеэр хосууд хамтдаа тусгаарлагдаж, харилцаагаа улам бататгасан байна.

Полански Parker Institute for Cancer Immunotherapy байгууллагын гүйцэтгэх захирлаар ажилладаг бол Леди Гага 2012 оноос хойш өөрийн байгуулсан Born This Way Foundation-аараа дамжуулан сэтгэцийн эрүүл мэнд, залуусын сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулж иржээ.

Lady Gaga and Michael Polansky attend the "Joker: Folie à Deux" red carpet during the 81st Venice International Film Festival at Sala Grande on September 04, 2024 in Venice, Italy

2024 оны долдугаар сард Леди Гага Майкл Поланскитэй сүй тавьснаа олон нийтэд ил болгосон. Тэрбээр Парисын олимпын үеэр Францын Ерөнхий сайд асан Габриэль Атталтай уулзахдаа Поланскийг “Миний сүйт залуу” хэмээн танилцуулж байв.

Хосууд хувийн амьдралаа олны анхаарлаас аль болох хол байлгадаг ч бие биенийхээ ажил, уран бүтээлийг тогтмол дэмждэг. Тэдний ойрын эх сурвалж өмнө нь “Майкл маш халамжтай, дэмждэг хүн. Тэр өөрөө ч шаргуу хөдөлмөрлөдөг учраас Гагагийн ажилдаа төвлөрдөг байдлыг ойлгодог. Тэд үнэхээр сайхан баг” хэмээн ярьж байжээ.

Lady Gaga and Michael Polansky are seen at Hotel Excelsior during the 81st Venice International Film Festival on September 04, 2024 in Venice, Italy