Хүнээс ялгахад бэрх, бодит мэт төрхтэй хүн дүрст робот Шанхай хотноо зохион байгуулагдаж буй 2026 Inclusion Conference on the Bund технологийн арга хэмжээний үеэр тайзан дээр гарч, үзэгчдэд дуу дуулан үзүүлбэр үзүүлжээ.

Elf Xuan нэртэй уг робот хүний нүүр царай, биеийн хөдөлгөөн, тайзны илэрхийллийг өндөр түвшинд дуурайлган бүтээсэн бөгөөд анх харахад жинхэнэ хүн дуулж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц байсан аж.

Тус роботын үзүүлбэр хиймэл оюун ухаан, робот техник болон хүн дүрст роботын технологи сүүлийн жилүүдэд хэр хурдацтай хөгжиж буйг харуулсан нэгэн жишээ болж байна.

Хүн дүрст роботыг зөвхөн үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ашиглахаас гадна урлаг, энтертайнмент зэрэг салбарт туршин нэвтрүүлж эхэлж буй нь ирээдүйд хүн ба роботын харилцаа хэрхэн өөрчлөгдөх вэ гэсэн сонирхолтой асуултыг мөн дагуулж байгаа юм.

Харахад хүн, сонсоход дуучин мэт боловч тайзан дээрх уран бүтээлч нь хиймэл оюун ухаанд суурилсан хүн дүрст робот байжээ.

Эх сурвалж: XINHUA