"Apple" компани анхны эвхэгддэг ухаалаг гар утас болох iPhone Duo загвараа танилцуулж, олон жилийн турш "Samsung" тэргүүтэй үйлдвэрлэгчдийн давамгайлж ирсэн эвхэгддэг утасны зах зээлд албан ёсоор нэвтэрлээ.

Шинэ iPhone Duo нь АНУ-ын зах зээлд 1,999 ам.доллароос эхлэх бөгөөд Apple-ийн өнөөг хүртэл гаргасан хамгийн үнэтэй iPhone-уудын нэг болж байна. Тус компани уг загвараараа эвхэгддэг утсыг илүү өргөн хэрэглээнд нэвтрүүлж, энэ төрлийн төхөөрөмжийн зах зээлийг шинэ шатанд гаргахыг зорьжээ.

Apple-ийн анхны эвхэгддэг iPhone зах зээлд гарч буй нь онцгой ач холбогдолтой аж. Учир нь, "Samsung", "Huawei" зэрэг үйлдвэрлэгчид эвхэгддэг утсыг Apple-ээс олон жилийн өмнө худалдаанд гаргасан.

Гэвч уг төрлийн төхөөрөмжүүд одоогийн байдлаар нийт ухаалаг утасны зах зээлийн харьцангуй бага хувийг эзэлж буй юм байна. Counterpoint Research-ийн мэдээллээр, эвхэгддэг утасны нийлүүлэлт нийт ухаалаг утасны зах зээлийн 2 хүрэхгүй хувийг бүрдүүлж байгаа аж.

Паспортын хэмжээтэй, эвхэгддэг шинэ iPhone

The Upcoming iPhone Fold feels like a response to Peer Pressure, not Innovation - Yanko Design

iPhone Duo нь эвхэгдсэн үедээ 5.4 инчийн гадна дэлгэцтэй бөгөөд хэмжээ, хэлбэрийн хувьд паспорттой ойролцоо авсаархан загвартай. Харин дэлгэцийг нээхэд 7.6 инчийн Super Retina XDR дэлгэц болж хувирдаг байна.

Apple-ийн мэдээлснээр, энэ нь iPhone-ийн түүхэн дэх хамгийн том дэлгэц бөгөөд төхөөрөмжийг дэлгэсэн үедээ тус компанийн үйлдвэрлэсэн хамгийн нимгэн iPhone болсон бөгөөд дэлгэц нь гэрлийн ойлтыг багасгах зориулалттай тусгай nano-texture гадаргуутай аж.

Хоёр дэлгэц ижил харьцаатай учир утсыг нээж, хаах үед контентын харагдах байдал жигд хадгалагдах бөгөөд хэрэглэгч дэлгэсэн үедээ олон аппликейшн зэрэг ашиглах, видео үзэх, тоглоом тоглох зэрэг үйлдлийг илүү том талбайд хийх боломжтой юм байна.

Мөн iPhone Duo-г бүрэн дэлгэхээс гадна хагас нугалж, ширээн дээр байрлуулан ашиглах боломжтой. iOS 27 үйлдлийн системийг энэхүү шинэ хэлбэрт тохируулан дахин боловсруулж, дэлгэцийг хуваан хоёр аппликейшн зэрэг ажиллуулах боломжийг нэмэгдүүлжээ.

Титан их бие, шинэ нугасны механизм

Foldable iPhone 2026: Apple’s Most Ambitious iPhone Yet Could Cost $2,000

Apple шинэ загварынхаа бат бөх байдал, хийцэд онцгой анхаарчээ. iPhone Duo нь Grade 5 титанаар хийсэн их бие болон нугасны бүрээстэй бөгөөд нарийн хийцтэй нугасны механизм ашигласан байна.

Тус компани төхөөрөмжийг зөвхөн эвхэгддэг дэлгэцтэй iPhone болгохоос илүүтэйгээр эвхэгддэг утасны хэрэглээний туршлагыг бүхэлд нь дахин зохион бүтээснээ онцолжээ.

Apple-ийн гүйцэтгэх захирал Жон Тернус шинэ бүтээгдэхүүнийг танилцуулах үеэр iPhone Duo-г "анхны iPhone-оос хойшхи хамгийн том өөрчлөлтүүдийн нэг" хэмээн тодорхойлсон байна. Түүний хэлснээр, шинэ загвар нь том дэлгэцийн давуу талыг хадгалах атлаа халаасанд багтахуйц авсаархан байдлыг санал болгож байгаа аж.

A20 Pro чип болон хиймэл оюун ухааны шинэ боломжууд

iPhone Duo нь Apple-ийн шинэ A20 Pro чипээр тоноглогджээ. Мөн өндөр хүчин чадлын үед үүсэх дулааныг зохицуулах зориулалттай тусгай уурын камер бүхий хөргөлтийн систем болон хос батарейн архитектур ашигласан байна.

Камерын хувьд 48 мегапикселийн хос Fusion камерын системтэй бөгөөд эвхэгддэг хийц нь зураг, дүрс бичлэг хийх шинэ боломжуудыг бий болгожээ. Түүнчлэн Apple-ийн хиймэл оюун ухааны систем болон шинэчлэгдсэн Siri AI-г iPhone Duo-д нэгтгэсэн байна.

Шинэ загвар нь Star White болон Night Sky гэсэн хоёр өнгөний сонголттой. Санах ойн багтаамжийн хувьд 256GB, 512GB, 1TB болон 2TB хувилбаруудтай. Үндсэн 256GB загварын үнэ 1,999 ам.доллар юм байна.

Apple-ийн оролцоо эвхэгддэг утасны зах зээлийг өөрчилж чадах уу?

Apple Brings Back Touch ID with New iPhone - Yahoo News UK

Apple\ эвхэгддэг утасны зах зээлд орж ирсэн нь салбарын хувьд чухал үйл явдал болов. Samsung, Huawei болон бусад үйлдвэрлэгчид энэ ангилалд хэдийнэ хэд хэдэн үеийн бүтээгдэхүүн гаргасан боловч эвхэгддэг утас одоогийн байдлаар ухаалаг гар утасны нийт хэрэглээний түгээмэл стандарт болж чадаагүй байгаа юм.

Apple-ийн давуу тал нь асар том хэрэглэгчийн экосистем, iPhone-ийн брэндийн хүч болон техник, программ хангамжийг зэрэг хөгжүүлдэг бизнесийн загварт оршиж байгаа аж. Тиймээс шинжээчид "Apple-ийн оролцоо зөвхөн нэг шинэ бүтээгдэхүүн нэмэгдсэн хэрэг биш, харин эвхэгддэг утсыг зах зээлийн өргөн хэрэглээнд хүргэх хурдасгуур болж магадгүй" гэж үзэж байна.

Өндөр үнэ нь хамгийн том сорилтуудын нэг хэвээр байна. 1,999 ам.доллароос эхлэх үнэ нь уламжлалт дээд зэрэглэлийн iPhone-оос мэдэгдэхүйц өндөр бөгөөд Samsung болон бусад үйлдвэрлэгчийн эвхэгддэг загваруудтай шууд өрсөлдөх нөхцөл үүсгэж байгаа аж.

Хэзээнээс худалдаанд гарах вэ?

Apple’s First Foldable iPhone Could Launch With A Radically New Design, Challenging Industry Norms Through Unique Hardware Choices, Custom Software Features, And A Carefully Crafted Form Factor

Apple-ийн мэдээлснээр, iPhone Duo-г 10 дугаар сарын 16-наас урьдчилан захиалах боломжтой бөгөөд 10 дугаар сарын 23-наас худалдаанд гарах нь. Ингэснээр Apple эвхэгддэг ухаалаг утасны салбарт өөрийн байр сууриа бий болгох эхний алхмаа хийлээ.

Одоо гол асуулт нь Apple шинэ технологийг танилцуулсан эсэхээс илүүтэйгээр iPhone Duo эвхэгддэг утсыг үнэхээр олон нийтийн хэрэглээний бүтээгдэхүүн болгож чадах эсэх юм.

Эх сурвалж: APPLE, REUTERS